Б.Хурц, Ц.Нямдорж нар аа, ЖАГСАГЧИДГҮЙГЭЭР ШҮҮХДЭЛЦЭНЭ ҮҮ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хаалттай шүүх хурал Төв аймгийн сум дундын шүүх хурлын танхимд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр тэднийг шүүж буй.
Уг шүүх хуралд хоёр талаас нийтдээ 17 өмгөөлөгч ажиллаж, 49 хүн оролцож буй. Тэр утгаараа шүүх хуралдаан сунжирч, хүлээлтийн байдалд шилжээд байна. Сонирхолтой нь, шүүх хуралдааны эхний өдрөөс эхлэн танхимын гадна жагсагчид “ажиллаж” эхэлсэн.

ТАЛБАЙН ЖАГСААЛЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛААД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН “НЭХҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХЭН ДАХИН ГАРЧ ИРЭВ
Ажиллаж эхэлсэн гэдэг нь учиртай. Жагсагчид хоёр тал болж, эмх замбараагүй байдал үүсгэх нь энгийн үзэгдэл болж хувирсан юм. Нэг талаас, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нарыг талбай дээр жагсах үеэр уриалан дэмжиж, Ерөнхий сайдын өрөөнд шатахууны үнийн асуудлаар уулзалт хийж явсан “Нэхүүл” хөдөлгөөнийхэн очсон юм.
“Нэхүүл” хөдөлгөөнийнхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан өрөөнд нь сэлфидэж, тэдний талын жагсаалт оройлон ажилласан. Үүнийхээ төлөө тэдний хэд хэдэн гишүүн нь Төрийн шагнал хүртэж, талбай дээр дахин сэлфидсэн байдаг. Нэг ёсондоо “Нэхүүл”-ийнхэн Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж тэргүүтэй “өшөө авах” багийн ажлыг эрчимжүүлэх үүрэгтэй оролцож байна гэсэн үг.
Тэдэнтэй “Шударга ёс ялах ёстой” гэсэн уриан дор хэд хэдэн иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, хүчээ хавсарч байгаа юм.

-Б.ХУРЦЫН ЭХНЭР “САРНАЙХ” САЛОНЫ АЖИЛЧИД, АХАН ДҮҮСЭЭ ЖАГСААЛД ДАЙЧИЛСАН УУ-
Нөгөө талаас “Ц.Нямдорж сайд шүүхэд нөлөөлөхөө зогсоо” гэсэн ерөнхий агуулгатай цаас өргөсөн хэсэг жагсагчид гарч ирсэн. Тэд нүүрээ тас нууж байгаа нь сонирхолтой.
Олон нийтийн сүлжээнд “Б.Хурцын эхнэр “Сарнайх” салоны ажилчдаа жагсаалд дайчилсан” гэх мэдээлэл цацагдсан. Хэвлэл мэдээллийнхэн шүүх танхимын гаднах талбайд ажиллаж байгаа учир тэд нүүрээ битүү далдалсан байдалтай “тэмцэж” буй.
Улмаар шүүх танхимын гадна Б.Хурцын эгч Б.Болорын нөхөр Х.Даваадорж гарч ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсаас Европын Холбоонд суух, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Хоёр талыг төлөөлсөн жагсагчид өчигдөр орой нэгэн рүүгээ гурил цацаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Өнөөдөр шүүгч нарыг хамгаалалтад авах шийдвэр гарлаа.
Нэг талд гэм буруутай эсэхээ шүүхийн жамаар шийдүүлчихэж чадахгүй зүтгэж байгаа Б.Хурц нарын хүмүүс. Нөгөө талд шүүхийн үйл ажиллагаанд хэт нөлөөлөх байдлаар улс төрийн өшөө авалт хийхээр улайрч буй Ц.Нямдорж тэргүүтнүүд. Тэд энгийн иргэнийг шүүх процесс хэрхэн өрнөдгийг мартах хүртлээ бодит байдлаас тасарчээ.
Зүгээр л шүүхдэлц, Б.Хурц, Ц.Нямдорж нар аа. Жагсагчдаа явуулна уу, та бүхэн улам л муухай харагдаад байна.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Alopecia Propecia Cephalexin Alternative For Dogs Kamagra In Canada [url=http://uscagsa.com]viagra vs cialis[/url] Viagra Fur Den Mann Kaufen Levitra Dosaggio Essere