МАН-ын “айдас”

Хар масс гэж ярьдаг иргэд чинь нэг үеэ бодоход гэгээрцгээж байна. “Төрийн минь сүлд өршөөг” гэж сонгуулийн өглөө эртлэн боосож, арц хүжээ уугиулан, сан салхиа тавиад, монгол дээлээ өмсөөд төрийн сонгуулиа өгнө гэх социализмын үеийн үзэл, бодол үгүй болсон.
Манай иргэдийн дунд сонгууль болох гэж байна, төрийн тэргүүнээ сонгох нь гэж хөл хөөрцөг болоод байгаа юм алга. Урдах урдах ажлаа хийж, цар тахлыг яажшуухан давж, амьдралаа залгуулах вэ гэдэг дээр л төвлөрцгөөж, нам жимхэн байна.
Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө намнах элдэв хар тактикууд, факт, баримтууд ил гарч иргэдийн тархийг угаадаг байсан бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд ард иргэд нь ч хэрсүүжиж, тиймэрхүү зүйлсийг дагаж намирахаа больсон нь ажиглагдаж байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэлзүй аливаа сонгуулийг байдаг л зүйл, улс төрийн процесс гэдэг утгаар нь нэгэнт хүлээж аваад сурсан бололтой. Тиймээс ч харын өмнөөс шар гэж, улс төржиж, өөрсдөдөө төвөг удахаа больсон байна. Үүнээс үүдэлтэй ялнгуяа нийслэлд сонгуулийн ирц хүрэх үү гэдэг санаа зовоох асуудал болжээ.
Харин үүнээс МАН “айж” буй бололтой. Учир нь нийслэлд сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэх болгоомжлолтой байгаа аж. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд доод шатны намын нэгжүүдээрээ дамжуулж, иргэд, олон нийт рүү чиглэж, массыг “сэрээж”, идэвхижүүлэх ажил руу нэлээд чармайсан гэх. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын толгой дээр энэ бүгд буусан бололтой.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд “Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл санал өгөх иргэдийн 50 хувь нь саналаа өгөхгүй бол дахин санал хураалт явуулах юм байна.
Түүнчлэн “Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэх заалт байгаа юм.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ удаагийн Сонгууль угаасаа Сонголтгүй сонгууль болох гэж байна ш дээ, Намууд иймэрхүү Сонгуульд нэр дэвшигчид ээ тодоруулах даа Ард иргэд Сонгогчидоосоо асууж баймаар юм
Цагаан гуайг дэмжиж байнаа
Shine doloo honogiin mend . Leningradad ta 2 yumaa sain yariltsaj avsan baih aa. Duud ni 1 , 2 asuult baina aa. Bi attestat aa endees avaad yavmaar baina. Eej endees minii surguuliig humuustei yarij bga ochood eej hund uzuuleh yumgui baival hetsuu sanagdaad bainaa. End baigaa deeree avah bolomjtoi yu? Bas Moscowd tugssun attestat gej oilgoson zuv uu ?
ЭЭбийгээ дэмжинээ хө
Ээдийгээ гээч