ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Цагаан хоолоор өссөн хүүхдүүд илүү намхан, биеийн хүч сул болдог

Олон хүн цагаан хоол хэрэглэх нь эрүүл амьдралын хэв маяг гэж боддог билээ. Сүүлийн жилүүдэд цагаан хоолоор өсөн бойжиж буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэгвэл “University College London” дахь эрдэмтэд хүүхдээ цагаан хоолоор өсгөх нь ямар нөлөө үзүүлдэг талаар судалгаа хийжээ.

Эрдэмтэд Польш улсад амьдардаг таваас арван насны 187 хүүхдийг тус судалгаанд оруулсан байна. Тэд хүүхдүүдэд өөр төрлийн хоол хүнс ямар нөлөө үзүүлдгийг судлах гэж өсөлт, биеийн галбир, зүрх судасны өвчин тусах эрсдэл, бичил амин дэмийн хэмжээг бүртгэн авжээ. Эрдэмтэд тэрхүү судалгаагаа “American Journal of Clinical Nutrition” нийтлүүлсэн байна.

Судалгаагаар хүүхдүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүн өгөхгүй байвал B12 болон Д витаминыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай гэдгийг илрүүлсэн аж. Мөн цагаан хоолтон хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад дунджаар 3 см намхан, сул ясны бүтэцтэй болдог байна. Судалгааг хамтарч бичсэн профессор Мэри Февтрелл хэлэхдээ “Цагаан хоолтон хүүхдүүд биеийн хэмжээ жижиг , ясны нягт бага байсан” гэсэн юм. Гэхдээ амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүүхдүүдэд муу холетсретолын хэмжээ 25 хувиар бага байжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button