НийгмийнНИЙГЭМ

ХЭРГИЙН ГАЗАР: “Намайг өглөө босож харахад угаартсан айл яндантайгаа байсан”

Гэр бүлийн таван хүн угаартаж, бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай мэдээллийг бид өчигдөр мэдээлсэн.

Эргэн сануулбал, Сонгинохайрхан дүүргийн 42-р хороонд “Гэр бүлийн таван гишүүн угаартлаа” гэх дуудлага өчигдөр/2021.06.07/ өглөө 09.35 цагийн үед эмнэлгийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход монгол гэрт 5 настай эмэгтэй, 6 настай эрэгтэй нар нас барсан, аав, ээж дүү нь угаартсан байдалтай байжээ.

Эх сурвалжаас тодруулбал, нэг хашаанд хамт амьдардаг эгч нь эмнэлгийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу очиход тухайн айл яндангаа аваад, өрхөө татчихсан байсан гэх мэдээлэл өгсөн. Мөн пийшин нь халуун байсан бөгөөд хоёр жаахан хүүхэд нас барсан байдалтай, хоёр том хүн ухаангүй, бага насны нэг хүүхэд шоконд орсон байдалтай байжээ. Угаартсан хоёр том хүн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, бага насны нэг хүүхэд ЭХЭМҮТ-д байгаа юм байна.

Манай сурвалжлах баг уг харамсалтай хэргийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн 42 хороог зорилоо.

Биднийг очиход хашааны гадна талд 9 машин зогсож байлаа. Харин хашаан дотор нэг байшин, нэг гэр байв. Гэрийн хаалгыг онгойлгожээ. Үе, үе гэрээс хүн гарч ирнэ. Бид эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн эмэгтэйгээс тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн ч хэн ч мэдээлэл өгсөнгүй.

Иймд бид хөрш айлаас болсон үйл явдлын талаар ямар мэдээлэлтэй байгааг тодруулав.

Тэрбээр “Би тухайн өглөө 08:00 цагт боссон. Намайг босоход яндантайгаа байсан. Гэхдээ утаа гарч байгаа харагдаагүй. Хэдэн цагийн дараа эмнэлгийн машин ирчихсэн байсан. Тэгэхэд л ийм юм болсоныг мэдлээ. Хамар хашаа болохоос биш нэг их сайн танихгүй ээ. Ер нь сүүлийн өдрүүдэд хүйтэн байгаа болохоор манайх сайжруулсан түлш түлж байгаа. Мод илч багатай болохоор гэр нэг их дулаацдаггүй юм. Гэхдээ манайх орой сайжруулсан түлш түлдэггүй ээ. Айгаад байдаг юм” гэлээ.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Иймд иргэд зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах, угаар мэдрэгчийг унтраахгүй байх хэрэгтэйг анхааруулан сэрэмжлүүлж байна.

СЭТГҮҮЛЧ: Г.ХОНГОР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-08 08:59

Яасан түгшүүртэй түлээ вэ? .

Ай мэдэхгүй
Ай мэдэхгүй
2021-06-08 10:29

Гэр хорооллын айлууд г�##�аа түлээд яндангаа с�##�гаад өрхөө бүтээж хонодог болсон юм уу? Угаартсан айл болгон л ийм байд�##�тай байх юм.

Ганаа
Ганаа
2021-06-08 12:06

Харин яндангаа аваад, өрхаа бүтээсэн б�##�аа л гэж сонсогдоод байхын, одооны айлууд л тэгж яндантайгаа их зуур�##�ддаг болчихсон юм байх даа?

1
1
2021-06-09 20:28

Сайжруулсан түлшний орц найрлага нь яг болж бгаа юу, өнгөрсөн жил гурил холилоо гэж мэдээ гараад таг болсон. Олон хүний амь нас үрэгдэж бхд тоохоо ч больж дээ

Холбоотой мэдээ

Back to top button