Нийгмийн
Хоногт 1267 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

Хоногт 1267 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 67710 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 54713 болов. Харин таван хүн нас баржээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 06-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Зургадугаар сарын 06-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
- Зургадугаар сарын 06-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 318 боллоо.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.