Нийгмийн

Д.Энхбат эхнэр Д.Оюунцэцэгийн хамт саналаа өглөө

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат өнөөдөр 16:00 цагт саналаа өглөө. Түүний тухайд зургадугаар сарын 05-нд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. Одоо тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Таниас болон гэр бүлийн тань хүнээс эмнэлгийн ажилтан ирж санал авсан уу. Эсвэл хэсгийн хорооны ажилтан ирж санал авсан уу?

-Хэсгийн хорооны ажилтан, эмнэлгийн удирдах ажилтан ирсэн. Тэгээд ​бичлэг хийгээд санал авч байна. Сонгуульд идэвхтэй оролцож байгаа иргэддээ баярлалаа. Мөн дэмжигчдэдээ баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улсын улс төрийн, нийгмийн амьдралд болж байгаа томоохон үйл явдал. Тиймээс та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа, хүүхэд залуусынхаа, ирээдүйнхээ төлөө сэтгэл зүрхээ сонсож, сонголтоо хийгээрэй гэж уриалж байна. Монгол Улсынхаа төлөө, хүүхэд залуусынхаа, ирээдүйнхээ төлөө сонголтоо хийцгээе гэж уриалж байна.

-Таны болон эхнэрийн тань биеийн байдал ямар байгаа вэ?

-Бидний биеийн байдал их сайн байгаа. Эмч, сувилагч нар маш сайн ажиллаж байна. Бид эмнэлгийн горимыг дагаад бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийж байгаа. Ойрын хугацаанд эдгэрч гарна байх.

-Нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн болоогүй. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би Үндэсний олон нийтийн телевизэд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцээнд оролцоход бэлэн байсан. Дэлхий даяар онлайнаар ажиллаж байгаа. Тиймээс техникийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сэжигч
Сэжигч
2021-06-09 21:11

Барьсан хуудсаар ньвирус дамждаггүй юмуу

Иргэн
Иргэн
2021-06-09 21:15

Б�##�айраад бай улаан бүсээс гарт мэтгэлцээнд орох гэж юу байхавдээ муйхарла�##� байх юмдаа чааваас хэнд буруу өгөх гээд байгаа юм цар тах�##� шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button