ДЭЛХИЙ

АНУ: Коронавирус Уханийн лабораториос алдагдсан байж магадгүй

АНУ “КОВИД-19”-ийн гарал үүслийг мөрдөн шалгаж коронавирус Ухань хотын лабораториос алдагдсан байж магадгүй хэмээн мэдэгджээ. АНУ-ын Засгийн газрын үндэсний лаборатори тус судалгааг явуулж коронавирус Уханийн лабораториос алдагдсан байх магадлалтай тул цаашид мөрдөж, судлах хэрэгтэй гэсэн байна.

“Wall Street Journal”-д мэдээлснээр Жо Байден ирэх долоо хоногуудад үүнээс илүү тодорхой хариулт өгөхийг үүрэг болгосон аж. Өнгөрсөн сард тэрбээр коронавирусийн гарал үүслийг тогтоож амьтнаас хүнд халдсан, эсвэл лабораториос алдагдсан эсэхийг олохыг тагнуулын албандаа тушаасан билээ. Эрдэмтэд “SARS-CoV-2” вирусийн геномд дүн шинжилгээ хийсний үр дүнд тус мэдэгдлийг гаргасан аж.

Эдгээр мэдээллүүдийг үл харгалзан БНХАУ-ын албан тушаалтнууд “КОВИД-19” лабораториос алдагдсан гэдгийг үгүйсгэсээр байгаа юм. Мөн Уханийн Вирус судлалын хүрээлэн коронавирусийг лабораториос нь алдагдсан гэх таамаглалыг үгүйсгэсэн билээ. ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майк Райан “КОВИД-19”-ийн гаралт үүслийг тогтоох мөрдлөгийг илүү нарийн явуулах болсноо мэдэгджээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button