Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Сонгуульд ялсан ч ковидод өвдөг шороодсон МАН-ын Засаг иргэдээ эмнэлэггүй, эмгүй ХАЯЛАА

“Хөл хорих уу, эс хорих уу” гэсэн нөгөө л “мөнхийн” асуулт нийслэлчүүдийн 100 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хойно ч яригдсаар байна. Албаныхан зургадугаар сарын сүүл гэхэд халдварын тоо тасралтгүй буурч, наадам гэхэд “Ковидгүй зун”-тайгаа золгоно гэх утгаар мэдэгдсэн. Гэвч буурах биш өссөөр.

Өчигдөр нэг өдөрт 2188 халдвар бүртгэгдлээ. Энэ бол манай улс коронавируст халдвартай тэмцэж эхэлснээс хойш, нэг өдөрт бүртгэж авсан хамгийн өндөр тоо. Өнөөдөр хэд гэж зарлагдахыг хэн ч мэдэхгүй. Нэг үгээр халдварын нөхцөл байдал замаа алдсан.

Замаа алдсан гэдэг тодорхойлолтод хэд, хэдэн хүчин зүйл багтана.

Нэгдүгээрт, орон нутагт халдвар идэвхийлэн нэмэгдсээр байна. Эрдэнэтийн халдвар 1000 давлаа, Дархан дөхөж явна. Өвөрхангай 598, Архангай 622, Завхан 524 гээд үргэлжилнэ. Орон нутгийн онцгой комиссууд сайн ажиллахгүй л бол энэ нөхцөл байдал цааш яаж ч өрнөж мэдэхээр байна. Өмнө нь МАН-ын Засаг Ж.Энхбаяр мэтийн хүмүүсээ орон нутаг руу явуулж, ажиллуулж, “мундаг хүмүүс” болж тоглодог байсан ч одоо нэгэнт больжээ.

Хоёрдугаарт, вакцин хийгээд хийгээд нэмэр төдийлөн алга. Дээр дурдсанчлан Нийслэлийн иргэдийн 100 хувь нэгдүгээр тунд, харин 87.6 хувь нь хоёрдугаар тунд хэдий нь хамрагдчихаад байна. Энэ логикоор бол Улаанбаатарт бүртгэгдэх халдвар тэн хагасаар буурах ёстой. Гэтэл тэгдэггүй. Учир нь Веросэл вакцины бүтэн тунд хамрагдсан ч халдвар авч байгаа.

Гуравдугаарт, эмнэлгүүд пиг дүүрчээ. Одоо коронавирус туссан бол “Эмнэлэг мөрөөдөл шүү, гэртээ эмчлэгдэнэ гэж тооц” гэсэн дүрэм л үйлчилдэг болов. Шинжилгээний хариу эерэг гарсан бол өрхийн эмнэлгээс бараг л утастахгүй. Эмийн багц нь хүрэлцэхгүй, халдвар авсан иргэд өөрсдөө амны хаалтаа зүгээд эмийн сан зүглэнэ.


Эдгээр зэрэг нь иргэдийн буруу  юу гэвэл үгүй.  Нөгөө орон нутаг дахь хяналт, хоёр тун вакцин хийлгэж байж хотоос гаргана гэсэн мэдэгдэл зэрэг хаачив. Ерөнхийлөгчид дэвшигч мэтийн хүмүүс нь зүгээр явж болдог. Нөгөө дэлхийд шахуу тэргүүлээд байсан гайхамшигт вакцинжуулалт нь юу болов. Төр нь иргэнээ эмчилж дийлэхээ байлаа, нөгөө бэлдээд байсан эмнэлгүүд нь хаана байна вэ.

Кэйс 1. Иргэн Г халдвар авснаа мэдсэнээс нэг өдөр хагасын дараа өрхийн эмнэлгээс ирж үзээд “Та уг нь эмнэлэгт хэвтэх заалттай юм байна. Гэхдээ эмнэлэг үнэхээр дүүрсэн. Бид ч асар ачаалалтай байна. Гэрээр эмчлүүлэгсдэд өгөх эмийн багц хүрэхгүй байгаа. Өөрөө эмийн сангаас эмээ аваад, биеэ чагнаад хэвтээрэй. За, баяртай” гээд явжээ.

Ингээд өндөр халуурч, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан тэр өөрөө олон нийтийн газраар явж эм, хоол хүнсээ цуглуулсан бөгөөд ганцаар амьдарч буй тул өөрөө өөртэйгөө хамт коронавирустэй тэмцэж эхэллээ.

Кэйс 2. Иргэн Б эмнэлэгт ковидын бус шалтгаанаар үзүүлэхээр PCR шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан байна. Олуул амьдардаг тул гэрээр эмчлүүлэх нь эрсдэлтэй байв. Иймд эмнэлэгт хэвтэхээр хандсан боловчх хүлээж авах газар олдсонгүй. Ингээд танил талаараа яриулан ХӨСҮТ-д хэвтжээ. Хэвтсэн ч түүнийг эмч нар өдрийн од шиг цөөн үзэж, шинжилгээний хариу, цээжний рентген зургийг нь гурав хонож байж үзүүлж байжээ.


Одоо PCR шинжилгээг төлбөртэй авдаг болсон. Тиймээс сайн дураар шинжлүүлэх хүмүүсийн тоо эрс буурна. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ихэнх хүмүүст шинж тэмдэг сул илэрч байгаа. Бараг халдвар авснаа мэдэхгүй, эсвэл энгийн ханиад хүрч гэж андуурахаар. Нууц үед нь PCR шинжилгээ сөрөг л гэж заана. Иймд ерөөс халдвартайгаа мэдээ ч үгүй нийгмийн харилцаанд орж буй хүмүүс коронавирусийг идэвхийлэн түгээнэ. Энэ бүгд тэгээд иргэдийн буруу юу, бас л үгүй. Тэд ажиллаж, амьдрах хэрэгтэй.

Эрүүл мэндийн байгууллагууд цөхөрчээ. Ерөөс бүх чиглүүлэг нь явж, явж Өрхийн эмнэлэг дээр буудаг аж. Гэтэл тэд нь тухайн хороон дахь ковидын тохиолдлоосоо шалтгаалж асар их ачаалалтай. Нэг хороонд долоо хоногт 100 ширхэг эмийн багц ирдэг нь хоёр, гурван өдөрт тараагдаад л дуусдаг гэх. Тэгээд тэд “Яамныхан юу ч мэдэхгүй. Яг энэ шатанд юу болж байгааг мэдэхгүй хэр нь ээ дандаа том, том ярьдаг” гэж бухимдана.

Харин төрдөө хаягдсан иргэд нөгөөх айхтар 4-5 сая төгрөгийн эмчилгээг өөртөө, гэртээ хийнэ. Хэд хоногийн хэрэглээ болох өндөр тунт Д, С витамин, Арбидол тэргүүтэй эмийг аваад ороход л 200-300 мянган төгрөг элбэг давна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөхгүй. Мөнгөгүй хүн ковид тусвал яах вэ. Эм ч үгүй, эмнэлэг ч үгүй, бурханд найдах уу.

Одоо Улсын их баяр наадам хүлээж байна. Үүнийг цуцлах уу, хийх үү гэж ид яригдаж буй. Мөн нөгөө л хөл хорих уу, үгүй юу гэдэг асуулт. Засгийн газар “Хатуу хөл хорио тогтоохгүй” гэж хэд хэдэн удаа ам алдсан. Иргэд бол амыг нь асууна.

Гайгүй буурч ирсэн халдвар яагаад дахиад эрчимжив гээд харахаар ерөөсөө хоёр үйл явдал шууд харагдаж буй нь:

  1. Ерөнхийлөгчийн сонгууль. Сонгууль угтсан сурталчилгаа орон нутгаар нэг явж, Нийслэлд ч түмэн бөөгнөрөл болсон. Эрх баригчид, ялангуяа Засаг баригч МАН-ынхан коронавирусээр попордгоо бүр таг мартсан.
  2. Ерөнхийлөгчийн одон медаль тараалт. Бараг өдөр алгасахгүй өдрийн хэдэн арван хүнд шагнал гардуулсан. Манайхан нэгнийгээ шагнал авахаар яадаг билээ, угаалга хийж, найр наадам болохоо шахна. Одон авсан нэг хүний ард 100 хүн бөөгнөрнө гэхэд худлаа болохгүй.

Ерөөс эрх мэдэлд шунасан ба эрх мэдлээ алдахын өмнө зангирсан улс төрчдийн үйлдэл л халдварыг тавиад туув.


Нөгөө ХӨСҮТ-ийн өмнүүр орж даналздаг С.Амарсайхан хаачив аа. С.Энхболд, Эрүүл мэндийн сайд амьд уу. Вакцины цэгээр салхи татуулагч Л.Оюун-Эрдэнэ сайд юу бодож байна вэ. Халдварыг үнэхээр алдчихсан юм уу. Тийм бол зарлаач. Үгүй бол барьж аваач, халдвар аваад гэртээ нас барагсдын тоо өсөхөөс өмнө нэг юм бодооч.

Ерөөс ам нээвэл хэлдэг үг нь “Иргэдийн вакцинд хамрагдалт муу байна”. Хийлгэсэн ч хүнд тусаад байна, хүмүүс тань. Одоо жаахан хөрсөн дээрээ бууж ажиллавал яасан юм. Хүн амын тоонд нас баралтын хувийг харьцуулсан үзүүлэлтээр бид АНУ-ыг даваад байна.

Сонгууль гэж назгайрчхаад одоо иргэд рүүгээ буруу чихэж, хөл хорино барина гэвэл лав зохистой харагдахгүй биз ээ. Сүүлд УОК хэзээ хуралдсаныг ч мартчихсан байна, Засгийн газар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-14 08:37

Том том юм яриад амлаад байсан хаа байна эцэстэн ард тумнийг хог дээр хаялаа даа хоосон попорхоос оор юм чадахгуй эмнэлэг эруул мэндийн ажилтан нар хурэлцэхгуй байхад хилээ нээж наадам хийнэ гэж солиорч байхаар одоо л хумидаг цаг ш дээ наадмаа больж уз

Зочин
Зочин
2021-06-14 10:09

шоучин МАНгарууд одоо ял�##�таа тэмдэглэж архидаж ханасан бол ажлаа хийгээчээ. одоо х�##�аа сэлгээ, засгаа огцруулах, сайдаа солих бөөн хор хураа л ярьж бгаа. юууун ковид

zochin
zochin
2021-06-14 11:23

yostoi heleh ug ch alga. ard irgedee shuud l uh gej baih shig bna sh dee. yamarch arga hemjee avch chadahgui iim erunhii said, shadar said, eruul mendiin said hereggui ee. ogtsorvol taarna

Зочин
Зочин
2021-06-14 11:28

1. Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан

2. Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатг�##�, Тосгон, Г�##�т, Улаан-Уул, Шинэ-Идэр

3. Булган аймгийн 2 сум буюу Ханг�##�, Гурван булаг

4. Төв аймгийн 2 сум буюу Лүн, Баян-Өнжүүл

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Х�##�зан, Сүхбаатар, Дарьганга

6. Баянхонгор аймгийн 7 сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт

7. Хэнтий аймгийн 1 сум буюу Батноров

8. Дорнод аймгийн 1 сум буюу Сэргэлэн

9. Ховд аймгийн 1 сум буюу Дарви

10. Дундговь аймгийн 5 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт

11. Өвөрхангай аймгийн 2 сум буюу Арвайхээр, Хархорин

12. Дорноговь аймгийн 3 сум буюу Айраг, Сайншанд , Д�##�анжарг�##�ан

13. Говь-Алтай аймгийн 8 сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт

14. Сэлэнгэ аймгийн 1 сум буюу Хүдэр

15. Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил

16. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарл�##�т тогтоогоод байна.

Зочин
Зочин
2021-06-14 13:23

Засаг төр маань байдаг чадлаараа л ажиллаж байна харамс�##�тай нь зарим хэсэг этгээдүүд хулгайгаар уул хаданд очиж нохой гурав хартлаа согтуур чбайх жишээний энэ тэнд найз хунрийхаар бөөгнөрч архидаж пиводсаар байна үүнд зөвхөн хувь хүний ухамсараас л ш�##�тга�##�ж байна даа

Зочин
Зочин
2021-06-14 17:37

Сонгуулиа яаж ийгээд хийгээд авсан.Одоо падлий байхгүй ээ.

Зочин
Зочин
2021-06-14 19:00

МАН ыг сонгосон хохь нь

Ковидоор өвдсөн хүн
Ковидоор өвдсөн хүн
2021-06-14 19:18

Ойрын өдрүүдэд ковид илэрсэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх өрхийн дүүргийн эмнэлэг олохоо байлаа. Өвдөж зовоод арай гэж шинжилгээ өгнө. Хариуг 1+ хоног хүлээнэ. Маргааш нь танд�##�тын багийгш хүлээнэ. Хэвтүүлнэ гээд дахиад нэг хоног хүлээлгэнэ. Ингэсээр байти�##� 3-4 хоног �##�даж байж туламж авч чадв�##� их юм. Одоо бүр хэн ч хаач тоохоо больвсон байна. Ёстой аз нь мэдэг гээд хяасан бололтой. Шижилгээ үнэтэй боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өмннөх 7 хоногт Зэндмаа гэдэг дарга мэдэгдлсэн. Өрхийн эмнэлэг 20 000 аар түргэн шинжилгээ авдаг болсон. Зөвлөсөн эм нь их үнэтэй. Ийм олон хүн өвдөөд эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй байхад Эрүүл мэндийн дааьг�##�аас хөнгөлөлт үзүүлэх т�##�аар ямар ч ажил хийгдэхгүй байна. Мөнгөгүй хүн бол үхэхээс өөр сонголтгүй болж байна. Төр засаг наадам хийж өчнөөн тэр бум төгрөг зарахын оронд өвчтэй хүмүүстээ эмийг нь аваад өгвөл сайнсан

Зочин
Зочин
2021-06-14 19:19

НААДМАА ХИЙНЭ ШҮҮ БАРАГ 3 ЖИЛ НААДАМ ҮЗЭХГҮЙ ЯМАР Ч ДАРХЛАА МОНГОЛЧУУДАД АЛГА БОЛЖ БАЙНА.НААДАМ,ЦАГААН САР,ШИНЭ ЖИЛ ,МАРТ 8, ХҮҮХДИЙН БАЯР ГЭЭД НЭГ Ч БАЯР ТЭМДЭГЛЭЖ СЭТГЭЛИЙН ТААШААЛ,НҮДЭЭ БАЯСГАЖ ЧАДАХГҮЙ БОЛЛОО.ОДОО 100 ЖИЛИЙНХЭЭ БАЯРЫГ ЗААВАЛ ХИЙНЭ ШҮҮ САЙХАН БАЯР ХӨӨРИЙН БЯЛХАМ ТАРХЛААГАА АВЪЯДАА ХҮМҮҮС МИНЬ.ЯМАР ҮЕД ХАЛДВАР АВНА ГЭЭД БУУН СУМАН ДООР БИДНИЙГ БӨХИЙЛГӨЖ БАЙНА ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫНХАН АРАЙ АРАЙ ӨӨРСДӨӨ ТАРААЖ МОНГОЛ ОРНЫГ ТАХЛЫН ГОЛОМТ БЛЛГОСОН БИЗДЭЭ

Зочин
Зочин
2021-06-14 19:25

Оюунэрдэнн очиж жижүүрээ хийвэл ард түмэнд өлзийтэй юм.Даанч дахиж ийм сайхан тэнэг олдохгүй учраас Сү.Батболд,Хүрэлсүх нар энэ маанагийг өндөр �##�бан туша�##�д тавьж нэрээр нь өөрсдийн хүслийг гүйцээж байгаа болохллр өөрчлөхгүйн төлөө гүрйх биз.

Зочин
Зочин
2021-06-14 20:00

Харааж загнах амархан хэн ч чадна. Тэгээд шийдэл юу байгаа санаа оноо бичдэг сэтгүүлч �##�га юм даа

Зочин
Зочин
2021-06-14 20:02

Хувийн хариуцлага биш үү дээ хө., Гэртээ өөрсдийгөө тусгаарлаж болно ш дээ.

Зочин
Зочин
2021-06-14 21:37

Өвлийн хүйтэнд нялх биетэй эмэгтэйг дан хувцастай гадаа гаргасан ш�##�тгаанаар Засгийн газар огцорч байв. Тэгвэл одоо жирэмсэн хоёр эмэгтэй коронавирусийн х�##�двараар нас барчихлаа. У.Хүрэлсүхийн гаргасан жимээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцрох ханг�##�ттай ш�##�тгаан бий болсон гэсэн үг.

Зочин
Зочин
2021-06-15 16:04

Энэ хүмүүсийн өмнөөс ичих юм

Зочин
Зочин
2021-06-16 15:47

Хүн.өвдөж үхэж бхад ямар их шун�##� вэ бүх эрх мэдлийг авлаа МАН.одоо болоо юм бишүү бүгд баяжлаа �##�тан авсанд хэвтэх гээ юу

Иргэн
Иргэн
2021-06-16 18:21

Хүн нь нэгдүгээрт: эдийн засаг нь хоёрдугаарт: Хоёуланг нь зэрэг авч явах шаардлагагүй. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог. Хүнээ зөв авч явб�##� бүх юм сайхан болно.

Зочин
Зочин
2021-06-17 08:47

Ene humuusiig taivan ajiliin hiilgeed ogoochee, SAIN AJILLAJ BGAA. AMJILT.

Зочин
Зочин
2021-06-17 12:37

songuuliig hoishluulj boloh l bsan; daanch Su tuuchiig avrah heregtei bolood Hurelsuh dairlaa shd

Зочин
Зочин
2021-06-17 14:28

МАН д ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ ЭНХ АМЬ НАС ХАМААГҮЙ ЭЭ.ДЭЭРЭЭС НЬ ӨВЧИН ЗОВЛОНГООС ГАДНА ӨР ЗЭЭЛ ТАМТАГАА АЛДСАН ШҮҮ.АРД ИРГЭД, ТАТВАР ТӨЛӨГЧИД Л ЭНЭ МӨНГИЙГ ТӨЛНӨ ШҮҮ ДЭЭ.2012-2016 ОНД 2.5 ТЭРБУМ ДОЛЛАР,2016-2020 ОНД 8.2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН БАЙХ ЮМ.ТҮҮХИЙ ЭД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ДЭЭД ХАНШТАЙ БАЙНА.

зочин
зочин
2021-06-19 13:02

Вакцинд буруу өгч болохгүй. Ямарч вакцин хийлгэсэн х�##�двар авна. Хөнгөн тусч амь насанд нь эрсдэл бага. Энэ бичээч олныг хэт буруу зүйлд уруу татсан бна. Бас вакцин хийлгэсэн хувь гэдэгт хүүхдүүд огт тооцогдоогүйг бодолцсонгүй. Вакцинаа л сайн хийлгэх хэрэгтэй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button