НИЙГЭМ

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

БИЛГИЙН ТООЛЛЫН 4

2021.06.14 / ДАВАА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 04.52-20.52

Суудал: Уул Аргын тооллын 6 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Найралт эх одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button