Нийгмийн

Хүлээж зогсох гэдэг “мэх”-тэй болж буй жүдочид Токиогийн олимпод бэлэн үү

Ингэж бичихээр цөөнгүй хүн “Жүдочид маань амжилт гарган, биднийг үргэлж баярлуулсаар ирсэн”, “Дэлхийн дэвжээнээс хоёрын хоёр медаль хүртэнэ гэдэг шүүмжлэх амжилт биш” гэж жүдочдоо өмөөрөх нь лавтай. Үнээн, үнэн. Үүнтэй хэн ч маргахгүйь үгүйсгэхгүй. ДАШТ-ээс хоёр медаль хүртэнэ гэдэг чамлах амжилт биш. Чангаас чанга атгахаас аргагүй.

Харин дэлхийд алдартай, дээгүүр өрсөлдөгч монгол жүдочид хоёр медаль хүртэхдээ хэрхэн, яаж барилдсанд гол учир нь байгаа юм. Үнэхээр бүх жүдоч Ё.Басхүү дэлхийн хошой аварга Марүяматай барилдсан шиг өрсөлдөөд дийлдэв үү. “За, ёстой хамаг хүчээ шавхлаа. Олон угсраа мэх хийлээ. Ёстой бүх юмаа шавхаад дийлсэнгүй” гэж сэтгэл ханатал барилдаад ялагдсан жүдоч үнэндээ ховор. Өмнөх буюу 2019 оны ДАШТ-ээс М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, жүдочдынхоо нүүрийг тахалсан. Энэ удаа ч мөн тахалдгаараа тахаллаа. Ё.Басхүү дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах болсноо баталж, хүрэл медаль авав.

Өнөө жилийн ДАШТ-д Монгол Улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдочоо сойлоо. Өрсөлдөгчөө ялна гээд эцсийн мөч хүртэл өрсөлдөх сэтгэл зүй, угсраа мэх, барилдаанч байдал Монголын жүдочдоос төдийлөн харагдсангүй. Хүлээгээд л зогсоод байх юм. “Хүлээж зогсох” гэдэг мэхтэй болчихсон юм биш үү.

ЖҮДОЧИД ОЛИМПЫН ӨМНӨХ “ШАЛГАЛТ”Д БҮДЭРЛЭЭ

Энэ удаагийн ДАШТ олимпын жил, “Токио-2020” болохоос сар гаруйхны өмнө болсноороо онцлогтой. Олимпын өмнөх өнгө, бэлтгэлээ шалгах, сорих том боломж байв. Нөгөө талаар зарим улс шилдгээ сойлгүй амраан, хоёр, гурав номерын тамирчнаа сойсон. Дария Белодидоос авхуулаад олон шилдэг өнжин, Токиогийн олимпод гол анхаарлаа хандуулж суугааг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Энэ нь дэлхийн аварга болох, медаль хүртэх боломж манай тамирчдад олгосон юм, уг нь. Үүнийг Монголын жүдочид бүрэн ашиглаж, медалийн богцоо дүүргэж чадсангүй. Олимпын өмнөх том сорилтод, “шалгалт”-д бүрдэрлээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тамирчдын бэлтгэл нэлээд цалгардсан, манай зарим жүдоч коронавирус туссан зэрэг цөөнгүй шалтгаан үүнд нөлөөлсөн нь мэдээж. Нөгөө талаар хүссэн бөх бүхэн ДАШТ-д зодоглож, медаль авч чадахгүй. Гэхдээ шилдгийг ялж байж л шилдэг болно. Одоо Монголын жүдод дараагийн үе түрж гарч ирэх цаг болсон. Хэдий болтол Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын шилдгүүдээр нүүрээ тахлах вэ.

Мэдээж тамирчин хүн дэвжээнд ялагдах гэж гардаггүй. Хэдий тийм ч Токиогийн олимпын өмнөх ийм чухал тэмцээнд тун хариуцлагагүй барилдлаа, тэд.

Одоогоос хоёр жилийн өмнө болсон ДАШТ-д мөн М.Уранцэцэг гавьяат ганцаараа медаль хүртэн, монгол жүдочид дэлхийн дэвжээнд 2013 оноос хойшхи хамгийн тааруу амжилтаа гаргасан. ДАШТ-ий дараа Хөдөлмөрийн баатар О.Балжинням ахлахтай дасгалжуулагчдын баг хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ. Улмаар жүдогийн шигшээг Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болбаатар ахлахтай дасгалжуулагчдын баг дасгалжуулж буй ч нөхцөл байдал одоо ийм байна. Дээрдсэн зүйл төдийлөн анзаарагдсангүй. Амжилтаар ч тэр, барилдааны агуулгаар ч мөн адил. Олонх тамирчин нэг л унжгар, эрэмгий, дайчин бус байгаа нь анзаарагдав. Юунаас болов, манай тамирчид яагаад гялалзаж чадахгүй байна вэ. Үүнд гол нөлөөлж буй асуудлын нэг нь залгамж халаа. Монголын жүдо залгамж халаагаа бэлтгэх, үүнд дөмөгхөн анхаарах цаг болсныг энэ удаагийн ДАШТ дахин санууллаа.

ЗАРИМ ЖИНД ТАМИРЧНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ

Монголчууд хөнгөн жинд эн тэнцүү барилддаг олон тамирчинтай, хүнд жинд өрсөлдөөн сул байсаар ирсэн нь үнэн. Гэтэл одоо зарим жингийн гол тамирчин бэртлээ гэхэд оронд нь “Энэ л дэлхийн дэвжээнээс медаль хүртэн, орон зайг нь нөхнө” гээд явуулчих тамирчингүй болчихож. Ундаргагүй, нөөцгүй байна гэсэн үг.  Тамирчны нөөцийг хамгийн их мэдрүүлсэн өрсөлдөөний нэг нь 2019 оны ДАШТ-ий багийн барилдаан. Ямар сайндаа 57 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдах вэ дээ. 48 кг-д өрсөлддөг тэрбээр бүхэл бүтэн 52 кг-ыг алгасаад, өөрөөсөө 10 шахам кг-ын зөрүүтэй тамирчин барилдсан шүү дээ.

Монголын жүдогийн эрэгтэй жингүүдэд хэн нь ч олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөцтэй олон хүчтэн байна. Гэтэл эмэгтэйчүүдийн зарим жинд тийм биш. Ялангуяа 70, -78, +78 кг-д. Монголын эмэгтэйчүүдийн хүнд жинг олон жил нуруундаа үүрсэн ОУХМ П.Лхамдэгд зодог тайлан, Б.Мөнхтуяа, О.Жавзмаа нар төдийлөн барилдахгүй байгаа. Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д олимпын эрх авах боломжгүй болсон нь энэ жингүүдийн өрсөлдөөн, нөөц хэр байгаагийн илрэл.

ШИЛДГҮҮДИЙГ ЗАЛГАМЖЛАХ ЗАЛУУ ҮЕ ХААНА БАЙНА ВЭ

Д.Сумъяа, М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарын шилдгүүд жүдогийн дэвжээнд мөнх барилдахгүй. Ер нь Токиогийн олимпын дараа зодог тайлах магадлал өндөр. Тэд хийдгээ хийсэн. Гэтэл тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх бөх Монголд хуруу дарам байгаа нь гол асуудал болчихоод байна. Тэднийг цаашид хэн залгамжлах вэ. Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Б.Алтанбагана нар одоо залуу тамирчин биш. Үеийнхэн нь цаана чинь яаж байгаа билээ. Л.Сосорбарам, Б.Хорлоодой, Г.Наранцэцэг, Л.Өнөболд зэрэг залуу үеийнхэн одоо юм дуулгах цаг нь болсон. Ялагдахад нь хэдий болтол “Нас нь бага байна. Арай болоогүй” гэж өмөөрөх вэ.

Үеийнхэн нь болох дэлхийн хошой аварга, дийлдэшгүй мэт байгаа Үта Абе, Дариа Билодид нар 21 настай шүү дээ. 2000 онд төрсөн Дариа Билодид Дохагийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаа голон, шарандаа уйлж зогсоно лээ. Манай тамирчдад тийм шар, ялахын төлөөх дайчин эрмэлзэл, сэтгэл зүй дутаад байх шиг.

Одоо нэг л мэдэхэд олимп болно. Яг өнөөдрийн байдлаар жүдочид олимпод бэлэн бус байх шиг.

Монголын жүдочдыг олон талын барилдаантай, угсраа олон мэхтэй, дайчин, сэтгэл зүй сайтай болгох хэрэгтэй байна. Энэ л бидэнд дутагдаад байх шиг. Хэдий болтол ингэж явах вэ. Токиогийн олимпын өмнө ингэж бүдэрсэн нь Монголын жүдочдод томоохон сургамж болж, бүр том амжилтын үүдийг нээсэн ч байж мэднэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Энэ нь шиг үнэн юм үг ####га. Дасг####жуулагч нар маш муу ажиллаж байна. Тамирчдад шаардлага тавьж, зогсоо чөлөөгүй бэлтгэл хийлгэхгүй байна. Төсвөөс ц####ин авч байгаа бол ажлаа сайн хийх л хэрэгтэй. Ажлаа саЙН ХИЙХГҮЙ БОЛ АЖЛААС ХАЛДАГ БИЗ ДЭЭ. Мэхний арга техник шинэ мэхний хувилбэр, өрсөлдөгчөө судлах гээд олон ажлыг ханг####ттай түвшинд хийхгүй байгаа учраас 5-7 байр орчим шаварт шигдчихээд цааш явж чадахгүй байна.УЛС ОРОН ДАЯАР ЖУДОГИЙН ШИНЭ ТАМИРЧДЫГ ХАЙХ АЯН ЗОХИОХ ХЭРЭГТЭЙ.

  2. Энэ бичсэн шиг үнэн юм ####га, хариу мэхн хийх гэж хүлээдэг мэх зарим нэг дайчин барилдаантай хэдээс бу######д нь байна. Алтан баганаас байнга ийм зүйл гардаг, сая мед####иа ####длаа. Сосорбарам барилдаан бүхэнд эхний 2 торгуулийг авч байна,ер нь бол дажгүй барилдаантай байна. Ган хайчад мед####ь бэлэни байлаа. Тэсвэр ####га. гээд зөндөө асууд#### байна.
    Уг нь ямарч тохиолдолд хийдэг угсраа дархан мэхгүйгээр з####уучууд минь явахгүй дээ.

  3. Ялна гэсэн сэтгэл зүй байхгүй.бөх мэдэхгүй хүн зогсож байгаад гулдайгаад цэвэр ялагдах юм бусад орны тамирчдыг нэг хардаа .ялагдсан ч гэсэн эцсийн минут хүртэл үзэж байна.

  4. Зөв бичжээ. Дэндүү унжгар, торгуулиар хожигдоод байдаг болчихсон, тэрэндээ бүүр дасчихсан, 2 торгуульчихаад зогсоод л байдаг. Шүүгчид барилдуулах санаатай, сайхан мэх хийхийг нь харах гээд эртхэн торгоод байгааг манай нөхөд буруу ойлгоод зөрүүдлээд зогсчихно. Хэвтээгээс сайхан барилдах хүнгүй болж. Үзэж байгаа хүндээ урамгүй хэцүү болжээ. Уранаа ердөө л хэн бүхний мэддэг нөгөө л гар татдаг мэхнээс өөр мэхгүйгээ саяын дэлхийн аваргаар харууллаа. Дийлэхгүйгээ мэдсэн хүн чинь өөр мэх хийдэг байгаа даа. Тэр гар татдаг мэхээр одоо явахгүй нь бололтой, гадныхан бүгд мэддэг болчихсон хариу мэхээ хэзээний сурчихсан байна. Цогтбаатар шүүгчийн өмнөөс элдэв эсэргүүцэл үзүүлээд байх юм. Дүрмэндээ бол болдоггүй биз дээ. Шууд гараад л ядраагүй дээрээ шийдсэн мэхээ хийгээд л сайхан зоригтой барилдаад унахад яахав дээ. Барьц була####даж өөрийгөө эцээчихээд хялайчихдаг. Дасг####жуулагч нар дүгнэлт хийхгүй дараагийн тэмцээнд яваад бөхчүүд нь бахь байдгаараа. Сумъяа ч бүр больжээ. Урнаа минь олимпоос нэг мед####ь авчих юмсан. Мэх бэлдэх хэрэгтэй дээ. Дүүрэнбаярыг яана даа. Ёстой идэвх зүтгэл ####га аа. Гээд их л бичмээр байна. Бусад орны бөхчүүд гарч ирээд л бужигнуулчих юм. Хүнээс өрсөж мэхэ хийхгүй нөгөөтөх нь түрүүлээд хусчихдаг болж. За уучлаарай. Өөрт төрсөн санаагаа л бичлээ. Дараачийн тэмцээнийг мөн ч их хоног тоолж хүлээдэг жинхэнэ та нараар бахархдаг, та нарыг дэмждэг нэгэн дээ ах нь. Амжилт хүсье.

  5. Devjeenii IQ g sain xugjuul tegvel iluu medremjtei uxaalag barilddag bolno odoo neg l ix byartai uxer shig ulsuud l baina tegeed cii demii tatvar tulugchdiin munguur togluulmaargui baina

  6. Дэлхийд нүдний булай болсон, хөөрхийс. Гиннесийн ном бүртгэгдэх дээд амжилт тогтоосон гэнээ. Багийн барилдаанд 4 бөх нь бүгд 4-хөн минутанд багтаж тэнгэр харж, мааниа уншуулаад дэвжээнээс ичгүүртэйгээр хөөгдөв бна. Ийм шившигийн амжилт жудогийн түүхэнд дахин хэзээ ч давтагдахгүй т####аар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна, цаана чинь.

  7. Муу барилдаж байна бяр бол байна мэх хийх эвсэл ####га хорлоодой гэж охиныг ялж байхыг харсангүй

  8. ҮЗЭГЧ , ТАИЛБАРЛАГЧ ХОЁР Л ӨМНӨӨС НЬ БАРИЛДАЖ ӨНГӨРӨӨХ ШИВДЭЭ ЭНЭ ДЭЛХИИН АВАРГЫН ТЭМЦЭЭНИИГ .БҮҮР НЭГ ЦААНАА УНХИАГҮИ ҮХЭЭНЦ ХАМАГ УРАМ ХУГАЛААД ХАЯЧИХСАН … ЕР НЬ ИНГЭН БАРИН ТИИШ НЬ ЯВУУЛАХ ШААРДЛАГА БАИДАГ ЮМУУ ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button