СПОРТ

Э.Билэгсайхан Токио-2020” олимпын эрх авлаа

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо ( International Weightlifting Federation) “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын жагсаалтыг гаргалаа.

Улмаар эмэгтэйчүүдийн +87 кг-д өрсөлддөг, Дэлхийн цомын аварга, Азийн хошой аварга Э.Билэгсайхан олимпын эрх авав.

Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн туйванч тэрбээр ОУХМ цолтой, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай. Ингэснээр Э.Билэгсайхан “Токио-2020” олимпын эрх авсан Монголын анхны туйванч боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button