НИЙГЭМ

Үс засуулвал эд, мал арвижна

БИЛГИЙН ТООЛЛЫН 5

 2021.06.15 / МЯГМАР ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд, мал арвижна.

Наран ургах, шингэх: 04.52-20.53

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button