Нийгмийн

МЭДЭГДЭЛ: Хөвсгөлийн Баруун, Зүүн тайга руу жуулчид нэвтрүүлэхгүй

Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаатай холбогдуулан Хөвсгөлийн тайга руу жуулчид нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Цагааннуур сумын Хармай багийн Засаг дарга энэ талаар Аялал жуулчлал эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд “COVID-19 вирусийн тархалт Монгол Улсад буурахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, мөн ард иргэдийн санал хүсэлтийн дагуу 2021 оныг дуустал Баруун, Зүүн тайгад байгалийн аялал болон цаачин түмний амьдралтай танилцах, цаан сүрэг үзэх аяллыг хүлээн авахгүй болсон тул энэ маршрутын дагуу аялал зохион байгуулахгүй байхыг үүгээр мэдэгдэж байна. Цагийн байдал ямар байхаас шалтгаалаад дээрх хугацаанд өөрчлөлт орж болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button