Нийгмийн

2386 хүнээс халдвар илэрч, 50-80 насны 11 хүн нас барлаа

Хоногт 2386 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 80733 боллоо. Эдгээр иргэдийн дийлэнх нь вакциндаа бүрэн хамрагдаагүй байсныг ЭМЯ-наас мэдээллээ.

Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 57282 болов. Харин 11 хүн нас баржээ. Насны бүлгээр нь авч үзвэл, 50-80 насны иргэд байжээ. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас барсан байна.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 380 боллоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-15 11:19

gitad vaktsin mash muu bn

Back to top button