Нийгмийн

ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах 19 аймагт халдварын тохиолдол батлагдлаа

Хоногт 2386 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 80733 боллоо. Эдгээр иргэдийн дийлэнх нь вакциндаа бүрэн хамрагдаагүй байсныг ЭМЯ-наас мэдээллээ. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлуудын 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутгаас илэрчээ. Тодруулбал,

  1. Баян-Өлгий аймаг 9 тохиолдол
  2. Ховд аймаг 10 тохиолдол
  3. Завхан аймаг 7 тохиолдол
  4. Увс аймаг 11 тохиолдол
  5. Говь-Алтай аймаг 45 тохиолдол
  6. Баянхонгор аймаг 96 тохиолдол
  7. Архангай аймаг 59 тохиолдол
  8. Булган аймаг 17 тохиолдол
  9. Хөвсгөл аймаг 22 тохиолдол
  10. Сэлэнгэ аймаг 22 тохиолдол
  11. Төв аймаг 65 тохиолдол
  12. Өвөрхангай аймаг 65 тохиолдол
  13. Дундговь аймаг 60 тохиолдол
  14. Говьсүмбэр аймаг 12 тохиолдол
  15. Сүхбаатар аймаг 29 тохиолдол
  16. Хэнтий аймаг 55 тохиолдол
  17. Дорнод аймаг 9 тохиолдол
  18. Дархан-Уул аймаг 32 тохиолдол
  19. Орхон аймаг 86 тохиолдол тус, тус батлагджээ

Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 57282 болов. Харин 11 хүн нас баржээ. Насны бүлгээр нь авч үзвэл, 50-80 насны иргэд байжээ. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас барсан байна.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 380 боллоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button