ДЭЛХИЙ

Коронавирусийн Дельта хувилбар 74 улсад бүртгэгджээ

Энэтхэг улсад анх бүртгэгдсэн Дельта хувилбар дэлхий даяар 74 улсад бүртгэгдсэн байна. Тус хувилбар Их Британид шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын ихэнх нь Дельта хувилбарынх бөгөөд үүнээс болж Борис Жонсон Англид хөл хориог бүрэн зогсоох өдрөө дөрвөн долоо хоногоос хойшлуулсан юм.

Их Британийн судлаачид коронавирусийн Дельта хувилбараар халдварласан хүмүүст толгой, хоолой өвдөх, нус гойжих шинж тэмдэг ихэнхдээ илэрдэг гэдгийг мэдэгджээ. Анх Уханьд бүртгэгдсэн төрлөөр халдварласан хүмүүс ханиалгах, халуурах, үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг үзүүлдэг байсан.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button