Нийгмийн

Наадмаа цуцалбал хурдан цуцал, цаана нь олон хүний хөдөлмөр үнэгүйдэх гээд байна

Сүүлийн хэдэн өдөр коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, өдөртөө 2000 давж бүртгэгдэх болов. Түүнчлэн өдрөөс өдөрт нас баралт нэмэгдсээр байна. Эмнэлэг нь ачааллаа даахаа больж, иргэд энэ цаг үед гэр гэртээ эмч болж, өөрсдийгөө эмчилж байна. Хатуухан хэлэхэд эмний мөнгөгүйг нь үхэх тавилан хүлээж байна.  

Гэтэл нөхцөл байдал ийм аймшигтай байхад арван тэрбумаар ардын хувьсгалын 100 жилийн ой тэмдэглэх гэж буй нь ард иргэдийн эгдүү, дургүйг хүргэж, наадмын төсвөө иргэддээ зарцуулж, эмийг нь хөнгөлөхөд зарцуулах уриалга гараад байна. Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ шүү дээ.

Тэгвэл сошиал, олон нийтийн хандлагад удирдуулж, “чих зөөлөн”” ажилладаг манай дарга нар эхнээсээ наадам хийхгүй байсан ч болно гэх байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Өчигдөр Баяр наадам зохин байгуулах комиссыг ахалдаг Шадар сайд С.Амарсайхан “Наадмыг хойшлуулах хэрэгтэй, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно” хэмээн ам алдсан. Бас л бөөрөнхий хариулт. Болох юм уу. Болохгүй юм уу.

Наадам болоход 20 гаруй хоног л үлдээд байна. Гэтэл төр засаг нь наадмаа зохион байгуулах эсэхээ ч албан ёсоор шийдээгүй, нэг талдаа гараагүй байна. Цаагуураа хийнэ, хийхгүй гэж зөрчилдөөд л байгаа дүр зурагтай. Гэтэл нөгөө талд нь бүтэн жилийн бэлтгэл, хөдөлмөрөө үнэлүүлэх гэсэн бөхчүүд нутаг нутаг, дэвжээ дэвжээгээрээ бэлтгэлдээ гараад эхэлчихлээ.

Уяачид морьдынхоо уяа сойлгыг тааруулаад эхэлчихлээ. Нум сум харваачид ч бэлтгэлдээ гарсан сурагтай. Түүнчлэн наадмын нээлтийн бэлтгэл гэж маш олон хүн оролцуулсан нүсэр ажил болдог. Хамаг сэтгэл зүрхээ зориулж, наадамлана гэж бэлтгэж буй дээрх хүмүүсийн хувьд дарга нарын гаргах шийдвэр одоо маш чухал болчхоод байна.

Гэр бүлээ орхиод, наадмын бэлтгэлдээ гарсан бөхчүүд, морьны уяа сойлгоо тааруулаад эхэлчихсэн уяач, харваачдад цагийг нь тулгасан муу мэдээ дуулгаж, голыг нь гонсойлгож, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх вий дээ. Тэгэх бол цаг алдах хэрэггүй. Тэд чинь бас ардаа амьдралтай.

Хоёрын хооронд дүлэгнээд байхаар зангарагтайхан шиг шийдвэрээ нэг талдаа гаргачихвал баяр наадам хүлээн суугаа ард иргэдэд ч маш амар болох гээд байна.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын хурал яг одоо болж байна. Хурал хаалттай болж буй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбарыг хэлэлцэж байгаа юм байна. Та бүхний шийдвэр олон  олон хүний амьдралд, төлөвлөгөөнд нөлөөлөх гээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
6 сар 15, 2021 12:52

Сонгуулиа хийчихсэн тул одоо ард түмэнд долигоноод мөнгө өгөөд толгойг нь илээд байхгүй л болов уу, өөрөөр хэлбэл �######�өө харуулах цаг

наадам
наадам
6 сар 15, 2021 13:14

наадам сайхан.наадамаас короно айна.

Naadam
Naadam
6 сар 15, 2021 13:15

Yu gej tsutsaldag yum. Ene gadny gar huluud Naadam tsutsa##a gej demiirehee bolitsgoo! Tusgaar togtnolyn bileg demberel bolson Turiin naadam boldogooroo bolno! Ter tusmaa 100 jiliin oi!

Зочин
Зочин
6 сар 15, 2021 13:40

100 jiiin oig tsahimaar uzegchgui iuvuulia

Зочин
Зочин
6 сар 15, 2021 14:15

Өмхий �########�ануудаа хурдан шийдвэрээ гаргаарай.

Цуцлахаас өөр аргагүй.
Цуцлахаас өөр аргагүй.
6 сар 15, 2021 15:30

Х�##�дварын тоогоо хар л даа. 2 өдөр дара�##�ан 2000 гаруй. Наадмаар гэхэд 6000-10000 болно.

Зочин
Зочин
6 сар 15, 2021 15:32

Ажлаа �##�дахгүйн тулд хурдан цуцлаад ... угаасаа 10 хүнээс дээш сург�##�т явуулахыг хориглосон. тэгэхээр бусад арга хэмжээ ч адил. Эртхэн цуцу�##�ж хүмүүсийг амрааж. Хөл хорихгүйгээр зарим хязгаарл�##�т хийж УБ-г бол хатуу дүрмээр х�##�двар бууруулаж биш 2 сарын дотор бүр мөсөн дарах эрга хэмжээ ав.

Зочин
Зочин
6 сар 15, 2021 20:11

Зөвхөн МАН-ынханыг наадамд оруул

Холбоотой мэдээ

Back to top button