Нийгмийн

АРХАНГАЙ: Аялал, хурим, хурдан морь уралдуулах зэрэг бүх баяр наадмыг хориглов

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал,

  • Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,
  • Аливаа баяр ёслол тэмдэглэх,
  • Хурдан морь уралдуулах,
  • Одонгийн найр болон овооны наадам,
  • Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх,
  • Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх,
  • Сургалт зохион байгуулах
  • Соёл, урлагийн уралдаан тэмцээн,
  • Баар, ресторан, караоке,
  • Хүүхдийн тоглоомын газар,
  • Рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа,
  • Аялал, зугаалга хийх,
  • Нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов.

Вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэд

  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрөв.
  • Дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button