Кёкүшюзан Д.Батбаяр бусдыг залилсан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Кёкүшюзан Д.Батбаяр бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнээс 2009-2010 онд нийт 32 тэрбум гаруй төгрөг залилсан хэргийг нь Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн прокурорт шилжүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл прокуророос уг хэргийг хянаад, 2021.06.08-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын холбогдсон залилангийн хэргийг шалгаж буй. Тодруулбал өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн Байгаль орчны яамны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй.
Түүнчлэн Арцатын аманд орон сууцны хороолол барихдаа улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх хэргийг нь ч шалгаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim l luivarchin daa
Авгай нөхөр 2 хоёулаа асар з�##�ьтай
ANy dur turh todoor. Tamga avch zugtana, garyn useg huuramchaar zurna. Ene 30 jiliin har darsan zuud 25-s tsegtsreh boltugai