Нийгмийн

“Өлзий” төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу “Өлзий” төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ.

Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button