СПОРТ

Орон даяар халдвар тараасан УБТЗ-ын алдааг улсын наадмаар давтах нь

Монголчууд бид өнөө жил улсын наадмаа дахиад цахимаар тэмдэглэхээр боллоо. Өнгөрсөн жилийнхээс ялгаатай нь зөвхөн улсын наадмыг хийгээд, аймаг, сумынхыг өнжинө. Гэхдээ өнгөрсөн жилийнхээс өнөөгийн нөхцөл байдал тэс өөр байгааг уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Халдварын тоо өдөрт 2000-аас буурахгүй, таваас цөөнгүй хүн нас барсаар байгаа нь “аюулын харанга” дэлдэж буй. Үнэндээ халдварын нөхцөл байдал ингэж хүндэрсэн, эдийн засаг элгээрээ хэвтсэн ийм цаг үед улсын наадмыг хийхээр болсон нь зөв гаргалгаа биш. Энэ жилдээ өнжлөө гэхэд бид өв уламжлалаа уландаа гишгэсэн болохгүй, монгол хүн биш болчихгүй байлтай, уг нь. Одоо нэгэнт тодорхой болсон шийдвэрийн талаар олон юм илүү нуршаад яах вэ.

Улсын наадмыг цахимаар хийхээр болсон гээд халдвар тархахаас 100 хувь сэргийлнэ, хамгаална гэсэн үг биш. Үүний цаана нэг эрсдэл байна. Аймаг, сумынхаа наадамд барилдъя, хурдан хүлгээ сойё, цэц мэргэнээ соръё гээд бүтэн жил бэлтгэл хийсэн хүмүүс одоо хэрхэх вэ. Монгол орны өнцөг булан бүрээс улсын наадмаа зорьж ирэх нь тодорхой. “Уг нь энэ жил аймагтаа наадъя гэж бодсон юм. Бүтэн жил сойсон хүлгийнхээ тоосыг улсын наадамдаа үзье. Бяр хүчээ сорьё” гээд ирэх нь лав.

“Энэ жил аймгийн наадамд барилдаж цолоо ахиулах уу, улсад хүч сорих уу” гээд эргэлзэж суусан хүчтэнүүдийн бодол харин ч нэг шуударсан болов уу. Тамирчны амжилт залуу насных. Нэг жил алдана гэдэг тэдэнд их хугацаа. Улсын наадмаа зорьж ирэх бөх, уяач, харваачдыг буруутгах аргагүй. Хэн ч бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохироод үлдэхийг хүсэхгүй нь дамжиггүй.

Одоо эндээс нэг эрсдэл үүснэ. Хэдийгээр улсын наадмыг үзэгчгүй хийхээр болсон ч бөхчүүд, харваачид, уяачдын дунд халдвар тархахгүй гэх баталгаа үгүй. Нөгөө талаар наадмын дараа 21 аймгаас зорин ирсэн бөхчүүд, уяачид, харваачид нутаг руугаа буцна. Энэ нь коронавирусийн халдварыг нийслэлээс орон нутагт тараах эрсдэл бий болгохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Монголчууд бид өмнө нь ийм алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард УБТЗ-аас төмөр замчдын дунд тэмцээн аймагт зохион байгуулж, өнөөх тэмцээнд нь аймаг бүрээс төлөөлөл оролцсон нь халдвар орон даяар тархах гол нөхцлийг бүрдүүлсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Монголд халдвар тархах нь цаг хугацааны асуудал болоод байсан тухайн үед тэмцээн зохиож, орон нутгаас төмөр замчдыг оролцуулсан нь тун хариуцлагагүй үйлдэл байлаа. Үүний улмаас төмөр замаар дамжсан халдвар богино хугацаанд хэрхэн тархаж, аюул тарсныг одоо ч албаныхан халагладаг.

Харамсалтай нь, үүний хариуцлагыг хүлээх, “Ийм алдаа гарсан нь миний буруу” гээд алдаагаа ухамсарлах ёс зүйтэй хүн салбарт нь байсан бил үү. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар бүгд арьсаа хамгаалаад, бүлх залгисан мэт дуугүй өнгөрсөн. Одоо тэднээс хариуцлага нэхэж байгаа хүн үгүй.

Одоо улсын наадмын үеэр тийм зүйл болохгүй гэх баталгаа алга. Тиймээс энэ тал дээр албаныхан анхаарлаа хандуулж, тодорхой шийдэл, гаргалгаа гаргахыг уриалъя. Наадмын дараа улс даяар халдвар тархаад хаана хаанаа халаглаж суух вий. Тийм алдаа давтагдвал горыг нь иргэд бид л амсана. Хариуцлага тооцох болохоор бие бие рүү бухаж, арьсаа хамгаалдаг нь Монголын төрийн өнөөгийн нийтлэг төрх. Хариуцлага хүлээх хүнгүй, буруутан нь олдохгүй үлдэх вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зэвүү хүрч байна.
Зэвүү хүрч байна.
6 сар 17, 2021 11:17

Дээдэс баячуудын морь ур�##�дуулах бөх барилдуулах нь нэн чух�##� юм шиг байна.яасан сүрхий шийдвэр вэ?хөлд нь олон энгийн иргэд чирэгдэх нь ээ.эрүүл мэндийн с�##�бар сөхөрчлөө.одоо цавчих уу?

Зочин
Зочин
6 сар 17, 2021 12:03

Сонгуулийн сурт�##�чилгаанаас болж нийслэл төдийгүй орон нутагт байд�##� ямар болсоныг бүгд хааж байна. Энэ баяр ёслолоо бүгдийг болиочээ. Тэр олон 100 жилийн төмөр тэмдэг хэнд хэрэгтэй юм бэ? Цахим наадам гэж ямар ч хэрэггүй юмаа боль. Иргэд өвдөж, амь нас нь эндэж байна. Юунд баярлаж наадах гээд байгаа юм бэ?

Зочин
Зочин
6 сар 17, 2021 12:08

Наадам хийхгүй гэдгийг эртхэн зарласан бол хот руу хүмүүс орж ирэхгүй байсан. Одоо буцлаа гээд орон нутгаар тараана

Зочин
Зочин
6 сар 17, 2021 14:05

Наадам хийгээд х�##�двар нэмэгдэнэ гэж юу бхав ээ? Битүү хүйтэн за�##�анд хүн олноор цуглуулж сонгууль сурт�##�чилгаа хийсний гайг эдэлж бна! Гадаа задгай т�##�байд наадам хийж болохгүй бгаа юм бол Нарантуул зах энэ тэрээ хаагаач Тэнд жинхэнэ хүн түгжрэл болж бна! Наадам үзээд ханиад хүрлээ гэж сонсоогүй л юм бна! Төсвийн хамаг мөнгийг сонгууль хууль бусаар авахад зориулаад наадам хийх мөнгөгүй болсноо нууж бгаа шүү! МАН монголын авилгач мафийн нам гэдгээ харуулж бна! Одоо ОюунЭрдэнийн ах цахим наадам зохион бгуулж мөнгө цус�##�на! Миеэгийн фракц хэдэн эрлийзээ ур�##�дуулж наадмын байг хамаг цолтой нь хамах ажиллагаа явуулна! Ман сөнөөсэй!

Зочин
Зочин
6 сар 17, 2021 16:25

Тэр жолооч нөхөр орон даяар тараасан биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button