ДЭЛХИЙ
Хойд Солонгос хүнсний хомстолд орж, 1 кг гадилын үнэ 45 ам.доллар болжээ

Умард Солонгост коронавирусийн халдвар, далайн хар шуурганаас болж хоолны хомстолд оржээ. Тус улс гадны орнуудаас импортолсон бараа иргэдээ хүнсээр хангахад тусламж болдог. Сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудаас болж Хойд Солонгос дотооддоо хүнс хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаагаа мэдэгдэж эхэлсэн байна.

Ким Жон Ун энэ долоо хоногт намын хурлын үеэр өнгөрсөн жил болсон далайн хар шуурганы улмаас ургац хураалт муу байсан тул иргэдийн хоол, хүнсний нөхцөл байдал муу болсон хэмээжээ. Мөн хүнсний хомстлын улмаас барааны үнэ нэмэгдсэн байна.
Ройтерс агентлагт мэдээлснээр хүнсний мэргэжилтнүүд Хойд Солонгос дахь хомстлын асуудал цаашид улам дордох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоос 1доллараар төмс ав�##�даа хүссэн хэмжээгээр тариад нийлүүлж чадна шдээ
Тэдний хүүхдийг бид хооллох хэрэгтэй.НЭГДЬЕ