НийгмийнНИЙГЭМХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

ХЭРГҮҮД: Толгой, цээжиндээ хагалгааны сорвитой нярайн цогцос овооноос олджээ

Та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг эх сурвалжийн мэдээллээр багцлан хүргэж байна.

-42 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭГЭЭД, ХООЛОЙГОО БООМИЛЖ АМИА АЛДЖЭЭ-

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, “Наран хотхонд 42 настай эрэгтэй А нь амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдалтай нас барсан байжээ. Эх сурвалжийн хэлснээр талийгаачийн ар гэрийнхэн нь анх харамсалтай хэргийг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан аж. Амиа алдсан иргэн А нь ханын турникээс бүсээр хоолойгоо боомилж нас барсан бөгөөд гэрээслэл бичиг үлдээсэн гэх. Өдгөө талийгаачийн амиа алдсан шалтгааныг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

-МУХАР ОЛГОЙН ХАГАЛГААНД ОРСОН 14 НАСТАЙ ХҮҮ ЭМНЭЛЭГТ АМИА АЛДЖЭЭ-

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаанд орсон 14 настай эрэгтэй хүүхэд амиа алджээ. Тодруулбал, талийгаач хүү Б нь өнгөрөгч зургаадугаар сарын 12-ны өдөр мухар олгойн хагалгаанд орсон бөгөөд 17-ны өдөр эмнэлэгт боолт хийлгэх үеэрээ нас барсан аж. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач хүүхэд уржигдар /2021.06.16/ буюу нас барахынхаа өмнөх өдөр нь эмнэлгээс гарсан байна. Хэргийг өдгөө Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

-ТОЛГОЙ БОЛОН ЦЭЭЖИНДЭЭ ХАГАЛГААНЫ СОРВИТОЙ, НЯРАЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ-

Сүхбаатар дүүргийн 19-р хороо, “Шарга морьтын хоёрдугаар буудлын харалдаа уулын овооноос нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал нярайн цогцсыг зан үйл хийж оршуулсан байдалтай цагаан өнгийн   торгонд ороосон гэх бөгөөд хүү 56 см урт, 2800гр  жинтэй, цээж болон толгойдоо хагалгааны сорвитой байсан аж. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.

-ГЭРИЙНХЭЭ ГАДНА АМАРЖСАН ЖИРЭМСЭН ЭХ ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛЭЭР ХҮҮХДЭЭ АЛДЖЭЭ-

Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух иргэн У гэртээ амаржиж, төрөхийн хүндрэлээр хүүхдээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал иргэн У гэнэт өвдөлт өгснөөс гэрийнхээ гадна амаржиж, 38 см урт, 2800гр жинтэй нярай төрүүлсэн боловч энджээ. Хэргийг өдгөө Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.  

-ТАВАН НАСТАЙ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭХ ХЭРЭГ ГАРЧЭЭ-

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд суух таван настай эмэгтэй хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хүүхэд өдгөө гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

-24 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СОГТУУРСАН ҮЕДЭЭ ОРОН СУУЦНЫ ЗУРГААДУГААР ДАВХРААС УНАЖ ГЭМТЖЭЭ-

Баянзүрх дүүргийн 10-р хороо, “Цагдаа амгалан хотхон”-ы зургаадугаар давхраас 24 настай эмэгтэй унаж гэмтжээ. Тодруулбал, хохирогч 24 настай О нь согтуурсан үедээ тус  байрны  зургаадугаар давхрын  цонхоор  унаж  гэмтэн өдгөө ГССҮТ-ийн  эрчимт эмчилгээний  тасагт тархиндаа ноцтой бэртэл авч,  хэвтэн  эмчлүүлж байгаа аж. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

-БУСДЫН БИЕД ХАЛДАЖ, ҮРЛЭН СУМТАЙ БУУГААР АЙЛГАН СҮРДҮҮЛЖЭЭ-

Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Нарантуул захын хойд талд  “Toyota Vanguard”   автомашинтай хоёр залуу машинаасаа бууж ирэн, бусдын биед халдаж буугаар айлган сүрдүүлжээ. Тодруулбал, 33 настай эрэгтэй Б нь 26 настай эрэгтэй Т-ийн биед халдаж, металл  үрлэн  сумтай  гар  буугаар толгойн  тус  газарт  нь  тулган  айлган сүрдүүлээд зугтжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button