Нийгмийн

ТОДРУУЛГА: Вакциныхаа бүрэн тунд хамрагдсан 6595 хүн халдвар авсан

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж, хөнгөн оноштой иргэд гэртээ өөрийгөө эмчилж байна. Албаныхан вакциныхаа бүрэн тунгаа хийлгээгүй болон вакциндаа огт хамрагдаагүй иргэд халдвар авч, хүндэрч байгааг хэлсээр буй юм. Гэсэн ч нөгөө талд вакциныхаа бүрэн тунд хамрагдсан иргэд ч халдвар авсаар буй юм.

Иймд бид ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхантай холбогдож, дээрх асуудлын хүрээнд тодруулга мэдээлэл авлаа.

-Вакциныхаа бүрэн тунд хамрагдсан хэчнээн иргэн халдвар аваад байна вэ?

-Зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 болон түүнээс дээш хоносон 1.032.248 хүн байсан. Эдгээр иргэдийн 0.6 хувь буюу 6595 хүн халдвар авсан.

-Халдвар авсан 6 мянга 595 хүн ямар, ямар вакцин хийлгэсэн байсан бол?

-Нэгтгэсэн мэдээлэл нь алга байна. Зургадугаар сарын 4-11 хооронд дахь мэдээлэл байна. 4-11-ний өдрүүдэд 2551 хүн халдвар авсан. Тэдгээрийн

  • 0.35 хувь БНХАУ-ын “Вероселл”,
  • 0.48 хувь нь “Астразенека”,
  • 0.15 хувь нь “Файзер”,
  • 0.17 хувь нь “Спутник v” вакцин хийлгэсэн байсан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-19 10:27

бүхэл бүтэн с�##�бар энэ тоог нэгтгэн гаргах боломжгүй л байгаа юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button