Нийгмийн
ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах аймгуудад халдварын тохиолдол батлагдлаа

Хоногт 2635 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 91150 боллоо. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлуудын 1877 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутгаас илэрчээ.

Харин сүүлийн 24 цагт 747 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 62472 болов. Харин 14 хүн нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 35-85 насны иргэд байжээ. Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 425 боллоо.

Одоо эмнэлэгт 11435 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,
- 7211 хүн хөнгөн
- 2917 хүн хүндэвтэр
- 1090 хүн хүнд
- 217 хүн маш хүнд байгаа юм байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баттулга одоо энэ нэг хэдэн төмөр гардуулахаа болимоор юмаа урдах халдвараа яаая гэж бхад нэмээл төмөр гардуулж бна гээл өвчин тараагаад бхийн