Нийгмийн

ЗХЖШ: Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах гэж байсан ёслолын жагсаалыг МАН-ын дарга У.Хүрэлсүх цуцлах чиглэл өгснийг бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. 100 жилийнхийг болиод, Тангараг өргөхийг нь хэвээр нь явуул гэсэн юм уу!! Сүгсэлзүүр!!! УИХ ажлаа хийгээчээ, одоо ингээд Ким Чен Ун шиг дарангуйлагч гараад ирсэн юм уу!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button