Нийгмийн
24 цагийн хугацаанд Архангай, Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Хоногт 2400 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 93557 боллоо. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлуудын 1557 нь Улаанбаатар хотод, 843 нь орон нутгаас илэрчээ. Тодруулбал,
- Архангай аймаг 72 тохиолдол
- Баян-Өлгий аймаг 12 тохиолдол
- Баянхонгор аймаг 68 тохиолдол
- Булган аймаг 11 тохиолдол
- Говь-Алтай аймаг 42 тохиолдол
- Говьсүмбэр аймаг 14 тохиолдол
- Дархан-Уул аймаг 54 тохиолдол
- Дорнод аймаг 3 тохиолдол
- Дундговь аймаг 17 тохиолдол
- Завхан аймаг 55 тохиолдол
- Орхон аймаг 53 тохиолдол
- Өвөрхангай аймаг 36 тохиолдол
- Сүхбаатар аймаг 32 тохиолдол
- Сэлэнгэ аймаг 41 тохиолдол
- Төв аймаг 157 тохиолдол
- Увс аймаг 53 тохиолдол
- Ховд аймаг 19 тохиолдол
- Хөвсгөл аймаг 68 тохиолдол
- Хэнтий аймаг 36 тохиолдол тус, тус батлагджээ
Харин сүүлийн 24 цагт 503 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 62975 болов. Мөн сүүлийн 24 цагт 11 хүн нас баржээ. Насны бүлгээр нь авч үзвэл, 58-93 насны иргэд байжээ. Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 436 боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.