СПОРТ

20-хон сая төгрөгийн асуудлаас болж Монголын шатрын холбоо эрхээ нэг жилээр хасууллаа

FIDE Монголын шатрын холбооны эрхийг яагаад нэг жилээр хасав

 Дэлхийн шатрын холбоо (FIDE) Монголын шатрын холбооны эрхийг нэг жилээр хасах шийдвэр албан ёсоор гаргажээ. Энэ нь Монголын шатрын холбооны, шатарчдын нэр хүндийг олон улсад сэвтүүлсэн харамсалтай үйл явдал. Монголын шатрын холбоо яагаад бандуулав. Асуудал ингэж үүсчээ.

Монголын шатрын холбоо Грекийн их мастер Гривастай 6000 еврогийн үнийн дүнтэй гэрээ 2018 онд байгуулжээ. Улмаар шатрын сургалтын материалыг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэхээр болж.

Гэвч Монголын шатрын холбоо гэрээний дагуу мөнгөө төлөөгүй учир Гривас 2018 оны зургаадугаар сард Олон улсын шатрын холбооны Ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг FIDE хэлэлцэн, Монголын шатрын холбоонд шаардлага тавьж, гэрээний тал мөнгө буюу 3000 еврог богино хугацаанд төлж барагдуулах үүрэг өгч, амлалт авчээ.

Гэвч Монголын шатрын холбоо амлалтаа бүрэн биелүүлээгүй учир асуудал улам хурцдаж. FIDE Монголын шатрын холбоо руу, тухайн үед удирдаж байсан Ц.Сайнбаяр руу албан бичиг илгээсэн тодорхой хариу өгөлгүй байсаар өдий хүрчээ. Улмаар FIDE 2021 оны зургаадугаар сарын 17-нд Монголын шатрын холбооны эрхийг нэг жилээр хасах шийдвэр албан ёсоор гаргалаа.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн албыг Ц.Сайнбаярын дараа авсан Я.Санжмятав энэ асуудалд тодорхой арга хэмжээ авч, гарц гаргалгааг эрэлхийлэлгүй, харж суусаар байгаад нэг жилээр бандуулсан нь эрхгүй сонирхол татна. Тэрбээр юу ч хийхгүй харж суусаар Монголын шатрын спортын нэр хүндийг унагаасанд шатарчид бухимдаж буйгаа илэрхийлсээр байна.

Шатарчдын төлөөлөл Монголын шатрын холбоонд дараах шаардлагыг хүргүүлжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэ асуудалд хэн юу хэлэв

А.ЭНХТУУЛ: ШАТАРЧИД ЭНЭ АСУУДАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭХИЙГ УРИАЛЪЯ

(Их мастер)

Дэлхийн шатрын холбооноос 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр гаргасан Монгол шатрын холбоог түдгэлзүүлэх тухай мэдэгдэл нь Монголын шатрын түүхэнд маш хар толбо үлдээж байна. Монгол Улсын нэр хүнд унаж цаашлаад нийт шатарчдын эрх ашиг олон улсын түвшинд хөндөгдөж байгаа нь маш их харамсалтай байна. Азийн шатрын холбоонд ажиллаж байсан хүний хувьд олон улсад түдгэлзэх гэдэг нэршил маш их хор нөлөөтэй байдгийг мэднэ.

 Дэлхийн шатрын холбооны энэхүү мэдэгдлээс хойш манай холбооны нэр хүнд болон гадаад харилцааны асуудал маш их муудах болно. Цаашлаад тэмцээн уралдаанд манай бүх шатарчид оролцоход тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө санхүүгийн бүх төлбөр тооцоог бүрэн төлөх гэх мэт асуудлууд тулгарна. Өмнө нь бол бид урьдчилгаа шилжүүлээд, очсон хойноо бэлнээр төлөх боломжтой байдаг байсан. Үүнийг бүгд мэднэ. Харин одооноос наад зах нь энэ асуудал байхгүй болно. Олон улсын бусад холбоод бидэнд итгэхээ болих нь цаг хугацааны асуудал

Энэ даваа гарагт (өнөөдөр) МШХ-ны Удирдах зөвлөлийн хурал болно гэсэн мэдээлэл авсан тул гарын үсэг цуглуулж байгаа.

 Бид энэ олон жил шатраар хичээллэж, эх орныхоо нэрийг ихэнх үед өөрсдийн зардлаар олон улсад гаргаж, энэ тогоон дотроо чанагдсан хүмүүсийн хувьд зовлон, жаргалаа өөрсдөө л ойлгоно. Түүнээс биш замын дундаас орж ирсэн хэн нэгэн манай спортыг хөгжүүлэх нь битгий хэл олон улсад өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байгаад туйлын харамсаж байна. Иймээс бид насаараа зүтгэж, амьдралаа зориулсан хүмүүс өөрсдийн эрхийн төлөө, спортоо зөв замд нь хөтлөхийн төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтэхийг уриалж байна.

Ц.БАТЧУЛУУН: МШХ ЗӨВ, ЗОХИСТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

TIMES.MN

(Их мастер, Гавьяат тамирчин)

Олон улсад манай холбооны нэр хүнд унасан цаашлаад шатарчдын эрх ашиг зөрчигдөх ноцтой асуудал үүссэн байгаад мэргэжлийн шатарчин хүний хувьд харамсаж байна. Монголын шатрын холбоо зөв зохистой үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна.

С.БИЛГҮҮН: ӨМНӨХ БОЛОН ОДООГИЙН УДИРДЛАГЫН СЭТГЭЛГҮЙ, ЗҮТГЭЛГҮЙГЭЭС ДААМЖИРСЭН АСУУДАЛ

С.Билгүүн шатрын Олон улсын Их мастер цол хүртэв

(Их мастер)

Шатрын спортоор хичээллээд 17 жил болоход энэ удаагийх шиг том асуудал гарч ирж байсан удаагүй. Тиймээс шатарчин хүнийхээ хувьд болон энэ спортыг хайрлан хичээллэж ирээдүйгээ гэж харж буй олон залуу шатарчдынхаа өмнөөс туйлын харамсалтай байна.

Сайнбаяр тэргүүтэй өмнөх холбоо болон одоогийн холбооны удирдлагуудын сэтгэлгүй, хичээл зүтгэлгүйгээс асуудал даамжирсан болов уу гэж харж байна.

Холбооны удирдлагыг тамирчдад илүү нээлттэй, харилцаа холбоотой байлгахыг үргэлж шаардсаар ирсэн ч хуучин болон одоогийн ерөнхийлөгч аль нь ч олдоход хүндрэлтэй, холбогдоход асуудалтай байгаа нь шатарчид бид тогоон дотроосоо удирдлагаа сонгож нягт оролцоотой байх нь дээр гэдгийг хангалттай харууллаа.

Муудлаа муудлаа гэхэд үүнээс илүү яаж муудах вэ гэхээр л улам муу болчихоод байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 08:03

Атаа жөтөө арын ха�##�га нүүрлэсэн холбоо

Xelex ug alga
Xelex ug alga
2021-06-21 08:16

Sanjmyatav chin Battulgaa dagan daldagnaj, ashig sonirxol xuusun xogiin amitan baijde

Зочин
Зочин
2021-06-21 08:48

Бүүүүүр нэг хөгийн зипда нар шд

Эгэл
Эгэл
2021-06-21 10:34

Манжмятав гэж хөгийн новш вэ ардчилсан намд өөдтэй хүн огт байхгүй нь үнэн байна .Шатарчдаасааа хандив гуйхгүй .Нүдний булай вэ

Төрийн сүлд өршөөг
Төрийн сүлд өршөөг
2021-06-22 07:18

Монгол төр минь ийм л байна .

Зочин
Зочин
2021-06-22 08:45

sanjmyatav oodgui novsh

Холбоотой мэдээ

Back to top button