НИЙГЭМ

ТАНИЛЦ: VII сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2021 оны долоодугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ. Ирэх сард Сөүл, Токио, Франкфурт, Нурсултан, Алматы, Стамбул, Будапешт чиглэлд нийтдээ 23 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ. 

  • Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, Ковид-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой.
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button