Ярилцлага

Ж.Мөнхтэмүүлэн: Яагаад эмэгтэй хүний хувцас өмсөж болохгүй гэж

Их хотын залуусын чөлөөт хувцаслалтыг илэрхийлсэн “Rock shoot” нэртэй арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ ажиллагаанд гэрэл зураг сонирхогч залуус болон Аll goth, punk, metalheads, emo, e girl/boy, alternative, grunge, harajuku зэрэг стайлын залуус нээлттэй оролцсон.

Ирсэн залуусын зургийг гэрэл зурагчид олон талаас нь авсан бөгөөд цахим орчинд дэлгэсэн юм. Тэдэн дундаас өнгө төрхөөрөө тодорч, олны анхаарлыг хамгийн их татсан Ж.Мөнхтэмүүлэнгийн яриаг хүргэж байна.

-Сайн уу, манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулаач.

-Намайг Ж.Мөнхтэмүүлэн гэдэг. Кацуки гэж дууддаг. 118-р сургуулийг төгссөн. Солонгос-Монголын хамтарсан политехник коллежид 2,5 жилээр сурч, Сэргээгдэх эрчих хүчний мэргэжил эзэмшсэн.

-Rock shoot өдөрлөгт очих болсон шалтгаан юу вэ. Ийм өдөрлөг болохыг хүлээдэг байсан уу?

-"Гэрэл зураг сонирхогчид” группийн админ анх энэ санааг гаргаж, уриалсан. Үүнд нь үнэхээр их баярласан. Өөртэйгөө адилхан ертөнцтэй хүмүүстэй уулзах их сайхан байсан. Миний хувьд үйлчлэгчийн хувцас өмссөн. Дунд сургуулийн дүрэмт хувцас биш юм.

Тэр өдөр энгийн, өдөр тутмын хувцастайгаа явж байгаад талбайн ойролцоо сольж, арга хэмжээнд зориулсан хувцсаа өмсөөд цааш явсан. Энэ үед "Хүмүүс юу гэж бодох бол, буруугаар ойлгох вий” гэж бага зэрэг эмээсэн. Гэхдээ “Rock shoot”-д очиж байна гэхээр сэтгэлд баяр төрж, бусад хүмүүсийн бодлоос айх айдас арилсан. Тэнд очсон хойно юунаас ч санаа зовохоо больж, яг л миний байх газар юм шиг мэдрэмж авсан.

-Дүрд хувирах санаагаа яаж олсон бэ. Яагаад үйлчлэгчийн хувцас өмсөх болов?

-Би cosplay /costum play/ талын зүйлд их сонирхолтой. Энэ нь ямар нэг дүрд хувирахыг хэлдэг. Тиймээс дүрдээ хувирахын тулд оёдол, make up зэргийг тодорхой хэмжээнд хийдэг байх хэрэгтэй. Өмнө нь ч дүрд хувирч байсан. Ерөнхийдөө дүр хувиргалтын хувцсаа өөрөө оёдог. Гэхдээ “Rock shoot” дээр өмссөн хувцас манай найзынх байсан. Хувцсаа оёход хүндрэлтэй байвал дүрд хувирах сонирхолтой найзуудаасаа тусламж авдаг. Тэр өдөр дүрдээ гоё хувирахын тулд өөрөө нүүр хувиргалтаа хийгээгүй, найзаараа будуулсан. Ер нь найзуудынхаа тусламжийг авч cosplay арга хэмжээнүүдэд оролцдог.  “Rock shoot” дээр эмэгтэй найзтайгаа хамт очсон.

-Цахим орчин дахь сэтгэгдлүүдийг харахад муухай үгээр хэлж байгаа хүмүүс цөөнгүй байсан. Үүнд хэр эмзэглэж байна вэ?

-100 хүн дундаас гоё байна, задгай байж чадсан байна гэх нь олон харагдсан. Гэхдээ заавал ч үгүй буруу тал руу нь эргүүлж, муугаар хэлэх хүмүүс байдаг юм билээ. Би түүнд нь эмзэглэж, янз бүр болоогүй. Харин инээд хүрээд байсан гэх үү дээ. Хүн дуртай хувцаслалтаараа хувцасласан байхад яагаад ингэж илүү зан гаргаж, ийм үг хэлж байгаа юм бол гэж бодсон. Сөрөг хүмүүсийн үгийг хувьдаа өлгөж авч, өөрийгөө зовоомооргүй байна. Зүгээр л тоохгүй байхад болно доо. 

-Энэ дүр нь ямар нэгэн илэрхийлэмжтэй юу?

-Би анимэ үзэх дуртай л даа. Надаас гадна cosplay хийж дүрд хувирсан дөрөв, таван хүүхэд байсан. Бусад нь яг өөрсдийн сонирхдог Аll goth, punk, metalheads, emo, e girl/boy, alternative, grunge, harajuku гэх зэрэг стайлаар хувцаслаж ирсэн. Гэхдээ дүр маань анимэ болоод миний дотоод ертөнц, үзэл санаатай шууд холбоотой. Анимэ дээр эмэгтэй хувцаслалт иймэрхүү байх талтай байдаг. Гэхдээ юмыг заавал нэг өнцгөөс хараад, эмэгтэй хувцсыг эмэгтэй л хүн өмсөнө гэсэн юм байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд эрэгтэйлэг хувцаслахыг нийгэм хүлээн зөвшөөрдөг хэр нь ээ эрэгтэй хүн эмэгтэй хувцас өмсөхөөр хүлээж авахгүй байна. 

Эмэгтэй хувцас өмсөж, жендерийн ялгаварлалыг зогсоох гэж гадаад орнуудад олон хүмүүс хувцаслалтдаа өөрчлөлт оруулдаг. Дуртай дүрээ янз бүрийн хувцас өмсүүлж хардаг. Эдгээрийг харахаар маш гоё санагддаг. Тиймээс л тэр дүрд хувирсан юм. Ер нь яагаад болохгүй гэж.

-Хэрвээ Rock shoot уулзалт  болоогүй бол тэр дүрдээ хувирах байсан уу?

-Ийм уулзалт, өдөрлөг болоосой гэж их боддог байсан. Энэ өдөрлөг болоогүй байсан ч би хэзээ нэг өдөр хотын төвөөр ийм стайлын хувцсаа өмсөөд, найз охинтой байсан бол хамтдаа өөрсдийн хүссэнээр хувцаслаад л алхах сан гэж...

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-06-21 18:23

ner hund araa bodoj l baij umsuu bailgui dee.er hun ehner avna,aav bolno,jinhene er humuustei nuhurlun,ajil hiine geed ireeduid ner turuu bodoj yavaarai zaluusaa

дд
дд
2021-06-21 21:02

хүн л гэж бхаас эр бна уу эм на уу хувцастай юу хувцасгүй юу хамаагүй ээ

Зочин
Зочин
2021-06-21 21:19

Үаав�##� эмэгтэй хүтэй гэрлэх �##�батай юу хуцацгааваа эр хүн хүндээ хайртай блож хамт амьдарч болдог юм бгаз дээ. Нэх эр хүн ярьсан маанагууд хөгжилөө дага иргүү м�##�аа битгий гайхуул энэ хүн эмэгтэй хувцас өмссөнч яадаг юм эр хүн эр хүнд хайртай болж хамт амьдарч болдог юм м�##�уудаа иргүү оркууд нь бариж идвэв.

Зочин
Зочин
2021-06-21 21:20

Заав�##� эмэгтэй хүнтэй гэрлэх �##�батай юу хуцацгааваа эр хүн хүндээ хайртай блож хамт амьдарч болдог юм бгаз дээ. Нэх эр хүн ярьсан маанагууд хөгжилөө дага иргүү м�##�аа битгий гайхуул энэ хүн эмэгтэй хувцас өмссөнч яадаг юм эр хүн эр хүнд хайртай болж хамт амьдарч болдог юм м�##�уудаа иргүү оркууд нь бариж идвэв.

Im gay
Im gay
2021-06-21 21:21

Заав�##� эмэгтэй хүнтэй гэрлэх �##�батай юу хуцацгааваа эр хүн хүндээ хайртай блож хамт амьдарч болдог юм бгаз дээ. Нэх эр хүн ярьсан маанагууд хөгжилөө дага иргүү м�##�аа битгий гайхуул энэ хүн эмэгтэй хувцас өмссөнч яадаг юм эр хүн эр хүнд хайртай болж хамт амьдарч болдог юм м�##�уудаа иргүү оркууд нь бариж идвэв.

Зочин
Зочин
2021-06-21 23:58

Yostoi mundag ah bainaaa
Tsaashdiin ajil mergejild ni bas cosplay-d ni amjilt hvseyy????

Anu
Anu
2021-06-22 16:20
Reply to  Зочин

Fb iin zarn ahhhha

Цаг
Цаг
2021-06-22 00:32

Яагаад болохгүй гэж �######�оо тэгвэл тайрчих

kiyomi
kiyomi
2021-06-22 01:14

Mash mundag ymaa Er hunii hiimori edr yrij emegtei huniig deerelhej ehneree zoddog humuusees 100, 1000 dahin mundag bn Ooriinhoo baij chadaj bn. Dahin iim uil ajillagaa boloh ym bol ochmoor bn. Hun hend ch gai boloogui baihad, zgr l ooriinhoo hussen huwtsas hussen style, ooriinhooroo baisanii toloo buruushaadag niigemiig uzen ydaj bn. Huwtsasand huis gej baihgui gedgiig oilguulsan ystoi mundag ymaa

б
б
2021-06-22 04:52

хөгжлөө дагаад гомо л�##�руудыг өмөөрөөд байхуу. дэргэд бсан бол үсэртэл нь �##�гадахгүй юу муу нусыг

Зочин
Зочин
2021-06-22 09:48

mundg bnshdeee zarim neg humuus dutaad surchix hhe odoo ta nariin uy bish shuude plss

Zochin
Zochin
2021-06-22 11:41

Hvn yu umsuj zvvh hend ch hamaagvi shde
Tgeed gomo bolohooro l iim ym umsuud ywaad bdg gj bodod bdin muu
Bas l sonin uls shv
Odoo chin 21zuund amidarc bn tomchuud vzel bodlo uurchilmuur ym da

suka
suka
2021-06-22 18:39

balai yum be.er ni ereeree am ni emeeree baival zugeerdee.

Зочин
Зочин
2021-06-22 19:50

Мэргэжилээ буруу сонгосон бололтой. Жүжигчин болвол ирээдүй байна шүү. Эсвэл мэдрэлээ ш�##�гуул...

Ongorson zuuni elench ovgoddoo helhed
Ongorson zuuni elench ovgoddoo helhed
2021-06-22 23:45

End muulad bga humus neg bol medeliin ovchitei esvel ongorson zuuni elench ovgod bhaldaa corona tusaad uhcheech

Gay betch
Gay betch
2021-06-23 18:06

Ioh nz ohin ni bish gheer nadaa bolomj bn ksh
Bisexual bgaasai haha

A
A
2021-06-24 01:43

Yadag yum enhner huuhedtei bolohoosoo umnu uuriinhuuruu bai goy shd zaluu nas

Холбоотой мэдээ

Back to top button