ЭРҮҮЛ МЭНД

Ямбыг нь эдэлсэн шигээ ялыг нь үүрэлц Д.Нямхүү эмч ээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ажлаас халагдсанаа хууль бус хэмээн үзэж, 13 жил даргалаад өөдлүүлээгүй ХӨСҮТ-ийн захирлаар дахин тогтоолгохоор шүүхдэж явна. Ичих булчирхай үгүй.

Хоёр сар гаруйн өмнө коронавирусийн тохиолдлын тоо өдөрт 200 гаруй бүртгэгдэн, байдал хяналтаас гарах нь нэгэнт тодорхой болчихсон үед ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөр томилогдож байв. Энэ хүн цар тахалтай тэмцэхээр энэ байгууллагын захирал болсон. Өөрөө ч үүнийгээ хэлж байлаа.

Түүнийг ажил авахаас өмнө, өөрөөр хэлбэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн үед коронавирусийн тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байсан, сайхан цаг үе байж. Тэднийг эдгээлээ гэж 11:00 цагийн мэдээгээр мэдээлэх бүрд Д.Нямхүү эмчийн нэр хүнд өсөж, үсээ бууралттал зүтгэсэн, түүнээс өөр ачлалт эмчгүй мэт  л байсан. Гэвч энэ бүхэн ердөө л харагдах байдал байв.

ХӨСҮТ-ийн захирлаар шүүхдэн барин байж 13 жил ажилласан Д.Нямхүү эмчээс салах хүсэл ХӨСҮТ-ийн нийт ажилчдад байсан. Яг тэр үед Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан гэх залуу ажиллаж, Д.Нямхүүгийн ажиллах арга барилтай зөрчилдөж эхэлсэн. Улмаар дөнгөж төрсөн эх, нярайг таавчиктай нь ХӨСҮТ рүү шилжүүлсэн асуудлаас болж, түүнийг ажлаас халах тушаал гаргасан нь хамгийн оновчтой шийдвэр байсан. Ямар сайндаа Т.Мөнхсайхан сайд байхдаа Д.Нямхүүг явуулсан гавьяатай гэлцэх вэ дээ. Энэ хоёр хүн бол шинэчлэл, хоцрогдлыг төлөөллүүд юм. Учир нь Т.Мөнхсайханаас өмнө түүнийг бүхэл бүтэн 13 жил хэн ч дийлж, захирлын албан тушаалаас ховхруулж чадаагүй. Тэрбээр энэ ажлаас халагдсанд цар тахлын үеийн олон нийтийн хяналт, шаардлага ч ихээхэн нөлөөлсөн.

Д.Нямхүү эмчийг ийн “муулж” байгаа минь учиртай. Яагаад гэвэл Л.Баттөр ХӨСҮТ-ийн захирлаар очсон даруйдаа тус төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмж 30,40 жилийн өмнөхөөрөө, засвар шинэчлэлт хийгдээгүй хэвээрээ байсанд гайхсанаа илэрхийлж байсан.

-11.00 ЦАГИЙН МЭДЭЭ УНШААД САЙН ДАРГА БОЛЧИХГҮЙ-

Тэрбээр “ХӨСҮТ 9 га талбай хамарсан, 26 жижиг обьектоос бүрддэг. Бүгд дээврээсээ дусаал гоождог нөхцөл байдалтай. Би очоод удаагүй байхдаа улаан бүс рүү орж ажилласан. Үнэхээр нөхцөл байдал хүнд юм билээ. Ажилчдын ажиллах орчин нөхцөл, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн хэвтэх нөхцөл ч хүнд. Одоо ковидтой байгаа учраас яаж ч чадахгүй байна. Тиймээс ковидгүй хэсэгтээ ажилчдынхаа орчин нөхцлийг сайжруулах талаас нь анхаарч ажиллаж байна. ЭМЯ тодорхой санхүүжилт шийдэж өгснөөр бид энэ жилдээ барилгын дээврийн ус гоождог асуудлыг шийднэ. Ингэсэн тохиолдолд доторх засварыг чанартай хийх боломж бүрдэнэ. Ажиллах багаж, тоног төхөөрөмжийн хувьд цар тахлаас үүдэлтэйгээр шинэчлэгдэж, сэлбэгдэж байна. Түүнчлэн бүх эмнэлэг цахимжаад байхад ХӨСҮТ хоцрогдсон байсан” хэмээсэн.

Л.Баттөр захирлын энэ яриа нь ч үнэн болж таарсан. Цар тахал хүрээгээ тэлэхтэй зэрэгцэн ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэд тус эмнэлгийн дотоод нөхцөл байдлыг сошиал орчинд хайр найргүй дэлгэсэн. Гуравдугаар шатлалын том эмнэлэг гэхэд дэндүү дүр зурагтай байсныг олон нийт ч харсан.

Энэ бол зарим төрийн мэдлийн эмнэлгүүд тэр дундаа төрөлжсөн нарийн мэргэжлийн үндэсний төвүүдийн даргаар олон жил ажилласан нөхдүүд төрийн эмнэлгийг хувийн эмнэлэг шиг бодож, хуулиас дээгүүр авирлаж, улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулж ирснийг харуулж буй ганцхан жишээ.

Нэгдүгээр эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд яаж хөгжиж байна. Ердөө л сэтгэлтэй, шинэчлэгч, өөрчлөгч дарга нар удирдсаных.

11:00 цагийн мэдээ уншиж, эмч нарын эдгээсэн хүний тоо зарласнаар сайн дарга болчихгүй. Харин эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлж, ажилчдынхаа ажлын байрны нөхцлийг эрүүл аюулгүй болгосон нь магтуулах учиртай. Цар тахалд дарлуулж, иргэд нь ч эмч нар нь ч яах учраа олохоо байсан энэ үед ХӨСҮТ-ийн эмч нартаа зөвлөж, тус дэм болдоггүй юм аа гэхэд шүүх цагдаа болохгүй, нам гүмхэн амьдраасай Д.Нямхүү эмч ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-06-22 09:01

Тухайн үеийн ЭМСайд барби Сарангэрэл авгай, Нямхүү нар ковид туссан нэг хүнийг 9 сая орчим төгрөгөөр эмчилж байна гээд л чичирээд дайраад эгээ л улсын баатар болоод байсан. Гэтэл одоо иргэдийн яриагаар бол нэг хүнийг эмчилхэд 250000 төгрөг гээд бхын энэ зөрүүг аудит гэж байдаг бол тогтоох хэрэгтэй. бас тайван цагт гадна дотны цуглуулсан хандив хаачив аа

Зочин
Зочин
2021-06-22 10:00

Олон жил болсон би мундаг гэсэн юмнууд хаа сайгүй яг чанар дээрээ юу ч хийгээгээгүй зөвхөн би би р өвчилсөн байдаг

Зочин
Зочин
2021-06-22 10:24

Энэ л�##�рыг хатан ээжтэй барьж ял асуу

Зочин
Зочин
2021-06-22 17:04

Нямхүү улсын эмнэлгийг б�##�гас болгосон, төсвийн мөнгийг үрэлгэн зарсан, ажилчдаа рекетэлдэг гээд багагүй ял үүрэх ёстой хүн. Бул хар чулууг �######�уулсан учраас л Мөнхсайхныг гавьяа байгууллаа гээд байна шүү дээ. 13 жил улсын хөрөнгө идэж уучихаад ичдэггүй хүний булхайг нь дэлгэж шоронд явуулб�##� зохино. Хийж бүтээсэн юу ч байхгүй амьтан шүү дээ.

санги
санги
2021-06-22 18:29

нямхүү сарангэрэл амбас�##�маа энхмандах нарын хэргийг хурдан шийдээчээ.

Zochin
Zochin
2021-06-22 18:51

Nymhuu chini chadargui emch naraar HUSUT iig duurgej ted nariigaa aldaa gargaj hunii ami hohirooson ued huuliinhantai niilj heregsehgui bolguuldag uchraas ajilchid ni yaj ch chadahgui olon jil heden 1000 hunii ami hunuusun hergiig shalgadag gazar unendee Mongold baihgui.

ug
ug
2021-06-22 21:01

unen shuu goliig n olj heljee

Зочин
Зочин
2021-06-22 21:16

Poorchik Nyamhuu shuu dee....HUSUT iig olon jil poochikdjeee...hanaagui bas shuuhedneee

Зочин
Зочин
2021-06-23 08:20

Дарга нарын �######� сайн долоосон бол Ардын эмч болох байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button