НИЙГЭМ

Улаанбаатарт өнөөдөр бороо орно

Маргааш//2021.06.22/ өдөр нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Цаашдаа ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Зургаадугаар сарын 21-22-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ                                               

Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн  аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх гол, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг Үүр Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус дулаан.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button