Нийгмийн

“Гурав дахь тунгийн судалгаа хийгдэж, 6-12 сарын дараа тарих зөвлөмжүүд гарч байна”

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма АСА станцын ярилцлагад орлоо. Энэ үеэр сэтгүүлч манай улс вакцины гуравдугаар тун хийлгэх хугацааг хэрхэн тооцож байгааг асууллаа.

Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн учир улс орнуу судалгаа хийгээд явж байна. Манай улс ч гэсэн судалж байна. Вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх тунг улс орнууд зөвлөөд эхэлсэн. Гэхдээ 6-12 сарын дараа хийлгэх судалгаа, зөвлөмжүүд гарч байна. Судалгааны үр дүн дээр үндэслээд манай улс ч гэсэн дархлаа сэргээх тунг хийхээр төлөвлөж байгаа. Вакцинуудыг хольж хийх туршилтууд хийгдэж, үр дүнгүүд гараад эхэлж байна. Дэлхий эрүүл мэндийн байгууллагын өнгөрсөн долоо хоногийн мэдээг харж байхад

  • Файзер вакцины хоёр тун хийлгэсэн хүнд Астразенека,
  • Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн хүнд Файзер вакцин тарьж, судалгаа хийж байна” гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-22 16:17

sorry дахиж ийм муу вакцин хийлгэхгүй. Бүр шинээр өөр вакцин хий. тэртэй тэргүй саяын вакцин чинь 6-12 сарын хугацаатай.

Холбоотой мэдээ

Back to top button