ДЭЛХИЙ

Энэтхэгт халдварын гурав дахь давлагаа дэгдэж болзошгүйг анхааруулжээ

Энэтхэгт дөрөв болон тавдугаар сард цар тахлын хоёр дахь давлагаа явагдсаны улмаас тус улс маш хүнд цохилтод орсон. Халдварын тоо буурч эхэлсэн тул Энэтхэг улс хөл хорионы дэглэмээ султгаж эхэлжээ. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурсан ч мэргэжилтнүүд халдварын гурав дахь давлагаа ирэх саруудад эхэлж магадгүйг анхааруулсан байна.

Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар халдварын гурав дахь давлагаа 12-оос 16 долоо хоногийн дотор эхэлж магадгүй аж. Харин бусад эрдэмтэд Дельта Плюс гэх мэт коронавирусийн мутацид орсон хувилбарууд дархлаажуулалтад ашиглаж буй вакцинуудын үр дүнг багасгаж болзошгүй хэмээн эмээж байна. Гэхдээ Дельта Плюс хувилбар гурав дахь давлагааг үүсгэх эсвэл вакцинд тэсвэртэй болсон эсэхийг хэлэхэд тоо баримт дутмаг байгаа аж. Мягмар гарагт Энэтхэгийн төв засгийн газар мэдээлэхдээ Дельта Плюс нэртэй шинэ хувилбараар 22 хүн халдварласныг мэдээлсэн. Энэхүү шинэ хувилбар нь гуравдугаар сард анх Европт бүртгэгдсэн аж.

Дельта Плюс (AY.1) нь Дельта хувилбар (B.1.167.2) цаашид мутацид орсноор үүссэн төрөл. Эрдэмтдийн хэлснээр Дельта Плюс хувилбарын гадаргуун спайк уурагт K417N нэртэй шинэ мутаци үүссэн байна. Тэрхүү мутаци нь анх Бета хувилбарт (Өмнөд Африк) илэрсэн аж. Одоогийн байдлаар тус шинэ хувилбар илүү аюултай болсон эсэхийг хэлэхэд тоо баримт дутуу байгаа юм. Гэхдээ Энэтхэгийн эрүүл мэндийн яам Дельта Плюсыг анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд оруулсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн албан тушаалтнууд тус хувилбарын халдварлах чадвар нэмэгдэж, уушгины эсэд илүү хүчтэй холбогддог болсныг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button