Ж.Гүррагчаа: Эв нэгдлийг сахиж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа оролцож, үг хэллээ.
Тэрбээр, “Монгол төрийн эрхэм түшээд ээ, гадаадын хүндэт төлөөлөгчид өө. У.Хүрэлсүхэд танд нийт олныхоо өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдсэн командлагч, Монгол Улсын батлан хамгаалах салбараас бэлтгэгдэн гарсан хүн сонгогдсонд баяртай байна. Ард түмнийхээ эв нэгдлийг сахиж, сайн сайхан ирээдүйн төлөө улам ихийг бүтээж чадна гэж итгэж байна. Улс эх орныхоо аюулгүй байдлыг бататган, нйигэм эдийн засгийн хөгжлийг хурдасган, ард иргэдийн сайн сайхан амьдралыг хангаж байгааг хүн бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та эрдэмтэн судлаачдыг дэмжиж ажиллаарай гэж хүсье. Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.