Нийгмийн

Үнэт цаасны ТХТ-ийн захирал асан Ж.Байгальмааг гэмт хэрэг зохион байгуулсан хэмээн шалгаж байна

Сангийн яамны харьяа, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Байгальмааг бид хувьцааны ноогдол ашиг тараах үеэр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа харсан.

Тэгвэл уг эмэгтэй гэмт хэрэг зохион байгуулж, хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн 3.1, 3.3-т заасан хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Тодруулбал, тэрбээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн гэж хэрэгт холбогдож, прокурор тэдэнд яллах дүгнэлт үйлджээ.

Яллах дүгнэлтэд дурдсанаар тэд “Саммит компьютер технологи” ХХК-иас дээрх 13 ширхэг компьютерыг худалдан авах ёстой байжээ. Гэтэл шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлсэн гэх.

Улмаар 2018 оны арвадугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг “Титан софтвейр” ХХК-д олгуулж бусдад давуу байдал бий болгосон аж.

Тэгвэл прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаагаад байна. Прокурорын хувьд дахин шалгах зүйл байхгүй, нотлогдсон хэрэг гэж эсэргүүцэл бичсэн боловч шүүх түүнийг нь хүлээж аваагүй байна.

Тэгэхээр эл хэргийг прокурор дахин хянах нь. Эх сурвалжийн мэдээллээр  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Байгальмаа дээрх хэргийг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд огт хүлээн зөвшөөрөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ундармаагаас мөнгөө авчаад дараа нь ийм явган хэрэг хөөцөлд!
ундармаагаас мөнгөө авчаад дараа нь ийм явган хэрэг хөөцөлд!
2021-06-28 08:00

за сүр сүр НДШ сан хэдэн тэрбумаар хоосолсон улсын сан хоосруулсан б�##�ай авгай нараа яаж ч чадахгүй байж

болилдоо
болилдоо
2021-06-28 08:14

МАН ын сайд батцэцэг ВАУЧЕР хэвлэх ажлаас 592 сая төгрөг луйвраар босгосон байхад таг дуугүй байж хуулийнхан болиоч. ТҮҮНИЙ хажууд наад хэрэгт гэмт хэргийн шинж бараг �##�га. ЯАХААРАА манай хуулийнхан шударгаар ажилладаггүй юм вэ?

zochin
zochin
2021-06-28 08:59

13pc

Ганаа
Ганаа
2021-06-28 09:50

Ямар том хэрэг илрүүлээ вэ ????????

Zochin
Zochin
2021-06-28 20:23

Heregsehgui bolgoson Iimerhuu herguud nileed bii dee

Саран
Саран
2021-06-28 22:05

Хамт ажиллагсад гүтгэсэн бн даа. Ажлын авсан хүн зохион байгуулсан бн даа.

Ккккк
Ккккк
2021-06-30 06:43

Байг�##�иа минь дээ юун аймаар том юманд хутг�##�дчахсан юм бэ.

Саммит
Саммит
2021-06-30 10:11

PC m#ll одоо больчихоо. Заав�##� танайхаас ком авах ёстой юм уу? Бүр нэг цайчихсан луйварчин зантай �####�анууд юмаа. Адгийн муу панзчин гэдэгээ мэдэж ав!

Zochin
Zochin
2021-06-30 14:51

Baiguullagaa Samarsan uviagui avgai daa.Hooson tolgoitoi gants chadsan zuil ni
Nuuts amragiin yavdaliig delgeruulj tsetsegluulsen dee Baigalmaa guai.
Bugd medej baigaa zahiin ajilchdaas ni asuuval ch heleed ugnuu

Зочин
Зочин
2021-06-30 15:12

Паа л�##�а сэжгийн

Зочин
Зочин
2021-06-30 15:15

Baliar awgai bn shde tsag uurch mergejiltei hun yum bn le shd yaj unet tsaasni gazrig udirdaj chadsan bna nileen awilgal ogch alban tushaald ochson bhda

Хүрлээ сайд
Хүрлээ сайд
2021-06-30 23:53

Увсын Ч.Хүрэлбаатарын тавиул биздээ, Ганболд ахынх нь нууц амраг хүүхэн

Холбоотой мэдээ

Back to top button