НийгмийнУЛС ТӨР

ХҮЛЭЭЛТ: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч дэлхийтэй хэрхэн ажиллах вэ

Бид хилээ нээтэл, дэлхий үүдээ хаачихсан. Хамгийн богино онигоо гэвэл ёстой энэ л байна. Нэг л мэдэхэд манай орноос жуулчин хүлээж авахыг 78 улс хориглож, 100 гаруй улс тодорхой хязгаарлалт тогтоосон. Ердөө дөрөвхөн улс л манай улсаас жуулчин хүлээж авахаа мэдэгдсэн.

Энэ утгаараа 2021 онд олон улсын харилцаанд олон сорилт тулгарах нь. Гадаад харилцаа “ийм” эгзэгтэй цаг үед шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөв. Ерөнхийлөгчийн маш чухал нэг үүрэг нь гадаадад улс орноо бүрэн эрхийн дагуу төлөөлж, олон улстай харилцах гадаад бодлогын гол түүчээ болох учиртай.

Манай улсын гадаадад имиж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэр хамгийн сайн байсан. Х.Баттулга дээр сайдсан, муудсан гэх талцал байдаг. Ямартай ч гадаад харилцаа “гацаагүй”. Өмнөд хөршдөө 30 мянган хонь бэлэглэхээс эхлээд нам жимгүй л байв.

Иймд одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг дэлхийтэй хэрхэн ажиллах вэ? гэдэг асуулт зүй ёсоор анхааралт татахаар байна.

Түүний хувьд Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож ажиллахдаа манай улсын улс төр, эдийн засгийн гол орнууд болох зургаан улсад албан ёсны айлчлал хийсэн. Ингэхдээ,

  • ОХУ-ын айлчлалаар Байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах гэрээ байгуулсан. АНУ-ын айлчлалаар 350 сая доллар буюу 1 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж авчирсан. БНСУ-ын айлчлалаар утааны эсрэг зарцуулах 500 сая ам.долларыг шийдсэн. БНКУ-ын айлчлалаар БНКУ-аар Монгол Улсад алтыг дотоодод цэвэршүүлэх үйлдвэр бариулах ажлыг хэлэлцсэн. БНӨСУ-ын айлчлалаар энхийг сахиулагч Монгол цэргүүдээ анх удаа эргэж очсон гээд тооччихмоор, ХООСОНГҮЙ жагсаалттай аж.

Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд эхний айлчлал хаашаа хийх, гуравдагч хөршийн бодлого хэрхэн барих вэ гэхчлэн төрийн тэргүүний үүднээс гадаад имижээ, гадаад бодлогоо яах вэ гэдэг хүлээлттэй.

Сая Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр Япон, АНУ гэхчлэн гуравдагч хөршийн тэргүүнүүд баярын цахилгаан илгээсэн. Нөгөө талаар БНСУ, Казакстан гэхчлэн Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлдаг улсууд ч баяр хүргэсэн.

Ямартай ч мөрийн хөтөлбөртөө, хоёр хөрштэйгээ стратегийн  түншлэлээ сайжруулна. Гуравдагч хөршийн орнууд, олон улсын байгууллагуудын харилцаагаа сайжруулж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлнэ. НҮБ- дахь олон улсын хамтын ажиллагаанд Ерөнхийлөгчийн оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын тавцанд Монголын нэр нэр хүндийг өсгөнө гэхчлэн тусгажээ. Түүнчлэн визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлнэ гэх мөрийн хөтөлбөр коронагийн цар тахалтай энэ үед хамгийн их анхаарал татсан. Энэ үүднээс ч гадаад бодлого тал дээр иргэддээ хүлээлт үүсгэсэн Ерөнхийлөгч болов.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх нилээн танагдсан. Бараг билэгдлийн чанартай сууж байх төдийхөн. Харин гадаад бодлого тодорхойлох тал дээр хамаг эрх нь нээлттэй. Тэгэхээр улсаа төлөөлж, олон улсад ямар үүрэг гүйцэтгэх, хэрхэн харилцах, хэр зиндаанд аваачих нь цэвэр Ерөнхийлөгчийнх нь оюуны потенциал мэдэх асуудал. Ирэх зургаан жилийн Монголын гадаад имиж У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гарт байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Багаа сайн бурдуул жаахан ухаан гуйцэд хумуусээр багаа бурдуул Баттулга еронхийлогч муу баг бурдуулж тугжилдуулсэн ухаан чинь хурэхгуй бол эрдэмтэн мэргэдийн баг бурдуулж ажил

erka
erka

za da battulgaas deer bna gej chadahgui baih odool humuus mini ymar huneer ek bologsnoo harahal uldleede namiin nereer tomorch ybjuu tolgoin hemjeegeer tomorch ybjuu gedgiig harah uldlee

Зочин
Зочин

Олигтой туршлагагүй, балчир хүмүүсээр багаа бүрдүүлээд эхэллээ. Туршлага их чухал шүү л гэж зөвлөе дөө.

иргэн
иргэн

Цадсан гахай гэдэг шиг Еөкийн суудлыг олон хүний амь насыг золиослон байж авсан хүн шиг инээдээ барьж ядан зогсч байх шив. Би энэ хүний гараа хавсраад л, бөхөлзөөд л, гараа цээжиндээ наагаад л байлгийг ер ойлгодоггүй. Нэг их эрдэм номтой ч хүн шиг, энэрэнгүй ч хүн шиг, шашин шүтлэгтэй ч юм шиг, маш их хүндэтгэл үзүүлдэг ч юм шиг харагдах шахаад байдаг. Гэхдээ амьдрал дээр Хүрэлсүх ердөө л хамтран ажиллаж буй нөхрөө хулхидаад, Монголын хууль дүрмийг бүдүүлгээр өөрчлөн засч, сонгуулийн сурталчилгаагаар Ковидын халдварыг биечлэн тараагаад, бусдын намыг ашиглан ирц бүрдүүлэн, санал аваад л жишим ч үгүй хүссэн суудалдаа очсон хамгийн муу ёрын хүн байгаа бус уу. Мунхаг миний бодлыг л сийрүүлсэн юм шүү. Тунгаагаарай.

Зочин
Зочин

Яахийн наад мал чинь дэлхийг удирдан чиглүүлэх юмуу зккк Байден Путин хоёрт чиглэл өгөөл мөрөөдсөн худалдагдсан тролл сэтгүүлчид

ry
ry

germanaar kk

Уншигч
Уншигч

Энэтхэг эсхүл японоос эхний айлчлалаа эхлэх нь зөв болов уу, дараа нь америк орос, тэгээд хятад байх болно

Монголын ард түмэн
Монголын ард түмэн

Монгол улсад муу ёрын бүх зүйлийг авчирсан муу ёрын амьтныг дагаад та нар 9 үеээрээ үйлийн үр үхээрийн муугаа эдлэх болно доо

Холбоотой мэдээ

Back to top button