НИЙГЭМ

Уучлалаар суллагдсан 13 иргэн дунд Б.Махбал багтаагүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс ял авсан Б.Махбалд 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өнгөрөгч оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн билээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар энэ сарын 24-нд ял эдэлж буй хүмүүст уучлал үзүүлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сулласан. Гэвч л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй, суллагдаагүй болохыг албаны эх сурвалж хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
059
059

khil damnaj khun khulgailj khils hereg tulgaj tamlaj bgaad ami nasiig ni eguutgesen aluurchin Khurtsiig sullaad arai yumaa...buuurrr shal zevuu khurchikhlee...bi ug ni ali ch namiig demjdeggui ali ch garsan ard tumniihee tuluu l setgeltei bgaasai gej boddog ...Battulgaa araich dee....

Zochin
Zochin

Хөөрхий энэ амьтан уг нь бараг л хэлмэгдсэн юм шигээ олон хүн л зодолдсон гэж ойлгосон ганц энийг буруутгаад дууссан юм бишүү хөөрхии

Зочин
Зочин

13 хүний нэрийг бүгдийг нь зарлаач юундаа нуугаад байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button