
К-поп ертөнцөд шинэ өнгө төрхөөр гялалзаж буй BLACKPINK хамтлагийн “How You Like that” дууны клипийг Юүтүб орчинд 900 сая гаруй хүн үзсэн байна. Энэ дуугаа өнгөрсөн жилийн зургадугаар сарын 26-нд анхлан цацсанаас хойш нэг жил өнгөрсөн байна гэж YG Entertainment мэдээлжээ.
Энэ нь тус хамтлагийн хувьд YouTube дээр 900 сая үзэгч сонссон тав дахь бүтээл юм. Дуу цацагдсан эхний өдөр 86 сая гаруй үзэгч үзсэн байдаг. Харин 24 цагийн дотор Юүтүбийн хамгийн их хандалт видео бичлэгээр Гиннесийн номд бичигджээ. Тодруулбал 32 цагийн дотор 100 сая хүн үзсэн байдаг байна.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.