Женни шинэ уран бүтээлээ баасан гарагт цацна

Blackpink хамтлагийн Jennie-гийн “Mantra”, “Zen” гэсэн эхний хоёр сингл сонсогчдын хүртээл болоод байгаа бол тэрээр энэ долоо хоногт шинэ цомгийнхоо гурав дах синглийг цацахаар болсон байна.
Jennie нэгдүгээр сарын 31 буюу баасан гарагт “Love Hangover” хэмээх шинэ сингл уран бүтээлээ цацахаа мэдэгджээ.
Blackpink хамтлагийн гишүүн Женни гуравдугаар сарын 7-нд "Ruby" нэртэй анхны бие даасан студийн цомгоо гаргахаа мэдэгдлээ.
Энэхүү цомог нь Женнигийн хувьд "YG Entertainment" болон "Interscope Records"-оос гарснаас хойших анхны бие даасан бүтээл юм. Шинэ цомогт нийтдээ 15 дуу багтсан бөгөөд Childish Gambino, Doechii, Dominic Fike, Dua Lipa, Kali Uchis зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.
Женни цомгийнхоо талаар "энэ нь өөрийгөө дэлхийд анх удаа танилцуулж буй хэрэг" хэмээн тодорхойлсон бөгөөд өөрийн бүтэн нэр болох "Jennie Ruby Jane"-ийг бүрэн илэрхийлэхийг зорьжээ.
Цомгийн эхний дуу болох "Mantra" нь өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд гарсан бөгөөд Billboard Global 200 болон өмнөд солонгосын Circle Digital Chart-д эхний тавд багтсан амжилттай уран бүтээл болсон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.