Гадаад мэдээДЭЛХИЙ

Женни энэ долоо хоногт богино хэмжээний цомог гаргана

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни энэ долоо хоногийн сүүлээр “Fallen Angel” нэртэй шинэ богино хэмжээний цомгоо гаргана гэж түүний агентлаг “OA” өнөөдөр /2026.08.24/ мэдэгджээ. Женни пүрэв гарагт гурван дуутай богино хэмжээний цомгоо цахимаар цацаж, дараа нь биет хувилбараар гаргахаар төлөвлөж байгаа аж.

Цахим цомогт “Fallen Angel”, “Less than a Lover”, “Heaven” дуунууд багтах юм. Биет хувилбарт Женни фэнүүддээ зориулж сонгосон “Sweettooth”, “Lockitdown”, “Face” уран бүтээлүүд нэмэлтээр багтана. Женни шинэ цомгийнхоо талаар “Эдгээр дуунууд эцэст нь “Fallen Angel” цомгоор гарч байгаад би маш их баяртай байна. Та бүхэн уран бүтээлүүдийг сонсоно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button