Гадаад мэдээДЭЛХИЙ

Жисү ахаасаа зай барив

BLACKPINK хамтлагийн гишүүн Жисүгийн ах Ким Жон Хүн дөрөвдүгээр сарын 15-нд бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Мөн Ким Жон Хүний эхнэр гэх эмэгтэй түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан мэдэгдэл гаргасан байна.

Эдгээр хэрэг дээр Жисүгийн “Blissoo” агентлагийг төлөөлдөг “Kim & Chang” хуулийн фирм мэдэгдэл хийжээ. Тодруулбал тус фирмийн хуульч Ын Хён Хо “Энэ хэрэг Жисү болон Blisso агентлагтай огт холбоогүй. Цахим орчинд тарааж буй мэдээллийн ихэнх нь баталгаагүй таамаглал эсвэл худал мэдээлэл байна” гэжээ. Жисү удаан хугацааны турш гэр бүлээсээ хараат бус байсан бөгөөд ахынхаа хувийн хэрэгт ямар ч оролцоогүй гэж Ын Хён Хо мэдэгдсэн байна. Мөн Blissoo агентлагийг үүсгэн байгуулахад Ким Жон Хүн огт оролцоогүй, тэр ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэсэн юм. Тус агентлаг Жисүг ямар ч холбоогүй хэрэгт хамааруулсан худал мэдээлэл эсвэл контент тараасан явдлын эсрэг эрүүгийн болон иргэний хуулийн арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Korea Herald

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button