УЛС ТӨР

“Ковид”-ын хуулийг сунгахгүй бол “крандуулсан” албан тушаалаасаа ОГЦРОХ ХҮМҮҮС

“Ковид”-ын хуулийг сунгахгүй бол сонгон шалгарлуулалтгүйгээр буюу “кран”-дуулж албан тушаалд очсон хүмүүс огцорно.

УИХ-ын өмнөх бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2020 оны тавдугаар сард “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэсэн урт нэртэй хуулийг баталсан.

Тус хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалтыг оруулсан.

Энэ нь аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийхгүй гэж дурайтал заасан заалт. Улмаар яам, агентлаг, төрийн өмчийн компаниудад гар хөлөө шургалуулах ажил хөл хорио, халдварын тоо, вакцины халхавчин дор ид өрнөсөн.

Сонгон шалгаруулалтад орохгүйгээр ямар дарга нар томилогдсоныг дурдвал:

-СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ БУЮУ "КРАНДУУЛЖ ТОМИЛОГДСОН ДАРГА НАРЫН ЦУВАА-

ТӨБЗГ-ын даргаар Б.Цэнгэл: Тэрбээр Дарханд нэр дэвших мөрөөдлөөсөө жийгдсэн, У.Хүрэлсүхийн сайн найз.

ТӨБЗГ-ын дэд даргаар А.Ариунболд: Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг хэмээн хөшигний ард яригддаг.

ШШГЕГ-ын даргаар Г.Загджав: Ц.Анандбазарын найз, бизнесийг хамгаалагч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээн хэвлэлд бичигддэг. Эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн.

МХЕГ-ын даргаар Т.Гантулга: Гацууртын Б.Чинбаттай нэг анги, цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон нэгэн гэгддэг. Төрийн тэргүүнээс эхлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг эрхэм.

УБЕГ-ын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан:

Гадаадын иргэн харъяатын газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр: ГИХГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Мөрөнг тус газрын дэд даргаар үлдээсэн.

“МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор Н.Цагаанхүү: Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилсон.

“Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн даргаар Б.Батбаяр:

Мөн хэд хэдэн яамдын ТНБД нар сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг.

ХХААХҮ-ийн ТНБД-аар Т.Жамбалцэрэн

Эрүүл мэндийн ТНБД-аар Ц.Эрдэмбилэг

БОАЖ-ийн ТНБД-аар Д.Ганболд

гэхчлэн дарга нар крандуулж түр орлон гүйцэтгэгчээр автоматаар томилогдсон.

Мөн ХЗДХ-ийн ТНБД Б.Баасандорж, Батлан хамгаалахын ТНБД хурандаа Д.Ганхуяг, Соёлын яамны ТНБД Г.Эрдэнэбат, БСШУ-ны ТНБД Д.Батбаатар нар томилогдохдоо КРАНДУУЛЛАА гэж хэвлэлээр хэл ам дагуулж байсан юм.

Бидний нүдэнд үзэгдэж, чихэнд дуулдсан ил томилгоонууд ийм. Харин яам, агентлагийн харъяа байгууллагууд, аймаг, сумдад хичнээн хүн шууд томилогдсон бэ. Эл тоог гаргахын тулд төрийн албанд томилогдохоор АТГ-т ХОМ-ээ хянуулсан хүний тоог сонирхов. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд буюу ганцхан сарын хугацаанд 609 хүн төрийн албанд томилогдохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-аар хянуулсан байх юм. Сонирхолтой.

-ТАЗ: ЯАМАНД 38, АГЕНТЛАГТ 40 ТОМИЛГОО СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ХИЙГДСЭН-

Ингээд сонгон шалгаруулалтгүй томилгооны талаар бид Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодруулсан юм.

Тэрээр, Цар тахлын хуулиар яаманд 38, агентлагт 40 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байдаг юм. Цаашаа яам болоод агентлагийн харьяа байгууллагууд, аймаг, суманд гээд тоо задарна. Одоогоор хамгийн ойрхон байгаа энэхүү 78 хүн гэдэг тоо. Төрийн албаны хуулиар бол шалгалтгүйгээр томилж болохгүй гэсэн заалттай. Харин цар тахлын хуулиар эсрэгээрээ. Шалгалтгүйгээр томилох асуудалтай бид эвлэрэхгүй. Анх нарийн мэргэжлийн ховор ажил албан тушаалд цар тахлын хуулийг баримтлан томилж болох тухай зөвлөмж манай ТАЗ-өөс гаргасан. Тэр нь онцгой байдал, цагдаа, эмнэлгийн байгууллагын хүний нөөцийг тасалдуулахгүй байхыг тусгасан. Гэтэл хавтгайрсан томилолт болж хувирсан.

ХНХЯ, Сангийн яам, Соёлын яамны ТНБД нар солигдоогүй хуучнаараа. БХЯ, ГХЯ, ЗТХЯ, ХЗДХЯ зэрэг яамдын ТНБД нар хууль ёсны дагуу шалгалт шүүлгээ өгөөд томилогдсон. Харин цар тахлын хуулиар ХХААХҮЯ, БСШУЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамны ТНБД нар томилогдсон гэсэн тайлбарыг өгсөн юм.

-КОВИД-ЫН ХУУЛИЙГ СУНГАВАЛ ДЭЭРХ ОЛОН ТҮР ДАРГА СУУДАЛДАА ҮЛДЭНЭ-

Төрийн албанд шууд дарга болж шургалах боломж олгосон уг хууль нь 2020.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэгжихээр байсан. Гэвч эрх баригчид зургаан сараар сунгаснаар хуулийн хүчин төгөлдөр хугацаа 2021.06.30-наар дуусгавар болж буй. Одоо ахин сунгахаар УИХ-аар хэлэлцэж байгаа. Хэрэв СУНГАХГҮЙ бол 2021 оны долдугаар сарын 1-нээс шалгалтгүйгээр крандуулсан дээрх олон дарга нар огцорно. Хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц шууд томилгоонууд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ гэсэн үг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хуулийг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд биш амин хувийн сонирхолд дулдуйдан баталдаг гаж явдал монгол төрийн хатиг болон томорсоор байна. Хууль гаргаж ашиг сонирхлоо хамгаалдаг авлигын сүлжээ нүүрлэсээр. Ковидын эсрэг гэх нэрэн дор дарга нарын эрх ашгийг хуулиар хамгаалж, тэдний эрх мэдлийг зүй бусаар нэмэгдүүлж, иргэний нийгмийн нүд чихийг хааж, эцэс сүүлд нь ардчилсан нийгмийн дархлаа болсон хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг үгүй хийж, нэг намын тогтолцоо руу буцах бодит дүр зураг иймэрхүү байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гантулга огцор
Гантулга огцор
6 сар 29, 2021 09:06

Загджавыг �######�уул

Шагалт өгүүл
Шагалт өгүүл
6 сар 29, 2021 09:07

Ш�##�г�##�т өгвөл бүгд унана

Зочин
Зочин
6 сар 29, 2021 09:10

ene hachin yumnuud amidralaas tasartsan bgashde

Баатарзориг буруутай
Баатарзориг буруутай
6 сар 29, 2021 10:20

Энэ олон хүн үүнээс ч олон хүн ш�##�г�##�тгүй томилогдсон дорнодын баатарзтриг үүнд буруутай

Зочин
Зочин
6 сар 29, 2021 11:26

Огцруул

Зочин
Зочин
6 сар 29, 2021 11:38

nuguu medeelel technologiin gazriin gangsn huuhen bas bn

Зочин
Зочин
6 сар 29, 2021 19:21

ГХЯ-ны ТНБД Нямдоржийн Анхбаярыг дутуу бичжээ.

Уншигч
Уншигч
6 сар 29, 2021 19:27

П. Урнаа гэдэг хүүхэн хүний мууд дурлаж бичих юмаа. Яав ч эрүүл бишээ урнаа

Зика
Зика
6 сар 29, 2021 22:26

Эрчим хүчний яамны ТНБ-тэй холбоотой мэдээлэлүүд устгагдсан бна, АТГ ажлаа хий….

Зика
Зика
6 сар 29, 2021 22:27

ЭХ яамны ТНБ-тэй холбоотой мэдээлэлүүд устгагдсан бна, АТГ ажлаа хий….

Зочин
Зочин
6 сар 30, 2021 20:24

Дүүргүүдийн хэлтэс �##�бадын дарга нар, ахлах мэргэжилтнүүд хороодын Засаг дарга нар ч мөн адил. гэхмэтчилэн цуваа арай л их дээ.

mus
mus
6 сар 30, 2021 21:25

Ardiin nam tetgevriin nasnii avgai naraa alban tushaalaar shagnadgaa boliooo

Зочин
Зочин
6 сар 30, 2021 21:29

No naadam

Зочин
Зочин
6 сар 30, 2021 22:05

ЭМЯ-д танил т�##� арын ха�##�гаар орсон хүмүүс, ажлаа хийж чадахгүй Коронаг тараахад их нөлөөлсөн дөө

зочин
зочин
6 сар 30, 2021 22:28

ЭМЯ-д нийт 100 �##�бан туша�##�ын 50 хувьд төрийн �##�баны ш�##�г�##�т өгөөгүй хүмүүс томилогдсноор яамны бодлого, үйл ажмллагаа �##�дагдаж, ковид х�##�дварыг �##�дахад нөлөөлсөн дөө

зочин
зочин
7 сар 1, 2021 08:47

ЭМЯ нь 10 хар нүгэл тэвчих туша�##� гаргаад, дус�##� цусаа бүү өг гж ярьдаг дарга мэргэжилтэнтэй болсон, хэвлэлд мэдээллээ өгөх чадвартай �##�бан хаагчидгүй болсон нь нь ЭМЯ бодлогоо �##�дсаны тод жишээ

Зочин
Зочин
7 сар 2, 2021 01:04

Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга нуа хүүхэн байна. Ш�##�гаруул�##�т ч тэгээд жинхэнэ шудрага явдаггүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button