Нийгмийн

“Urban jeans” компанийн гүйцэтгэх захирал Ерөнхий сайдад зурвас бичжээ

“Urban jeans” компанийн гүйцэтгэх захирал Д.Соронзонболд өөрийн цахим хуудаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан зурвас бичжээ. Уг зурвасыг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр, “Улсын Ерөнхий сайдаа Эрээний хашаа, гудам монголын ачаагаар дүүрч, багтахаа болилоо. Гамшигт үзэгдэл. Үеийн залуугийн хувьд цаг үеийн асуудлаар хэдэн зүйл хэлье.

  1. Ачаа тээврийн үнэ үлэмж нэмэгдэхийн хэрээр жижиглэнгийн үнэ дагаад хүчтэй өсөлт үзүүлж байна. Наймаачид үүнийг ашиглаж улам бүр гааруулах тохиолдолд ч нийтлэг ажиглагдах боллоо.
  2. Нэгэнд өссөн үнэ бууддаггүй сайн туршлага манай улсад соёл болтлоо тогтсон тул үнийн хөөрөгдөлд эдийн засаг тамирдаж, иргэдийн амьдралын чанар эрс муудлаа.
  3. Зарим тохиолдолд захиалсан бараагаа өртгөөс нь илүү тээвэр, гаалийн зардал төлж Улаанбаатарт хүлээн авах болов.
  4. Зуны улирал эд дундаа явж буйтай холбоотой ил задгай талбайд тавьсан ачаа бороонд норох, салхи шуурганд бохирдох эрсдэлээс болж бараа, түүхий эдийн чанар муудаж, монголын баялаг үнэгүйдэж эрээн дээр харсаар байтал хог болон хувирсаар. Бид нэг л Монгол. Нэг л эдийн засагтай. Бид зүтгээд зүтгээд маш жоохон баялаг бүтээдэг, хамгийн хөгжил муутай, авилгад нэвт идэгдсэн ядуу орнуудын нэг.
  5. Хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, найрсаг сайн хөршийн харьцаатай гэдэг боловч нидэр дээр хоёр хөршийн худалдааны татвар нь Америк-Хятадын худалдааны дайн гэх татварын бодлогоос ч өндөр тул экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл манайд хөгжих ямар ч үндэс суурь алгаа. Бүр ямар ч. Хятад, Орос хэрэгтэйгээ уриалгахан авч онц ач холбогдолгүй зүйлсээ чанга цоожинд байлгасаар. Гадаад бодлогоо явуулж эхэлье.
  6. Манай орон хамгийн ядуу орнуудын нэг мөртлөө хамгийн баян орнуудаас илүү үнэтэй хувцас, хоол хүнс хэрэглэж байна. Мах гурилыг эс тооцвол. Америкийн супермаркет чи зөндөө л орсон байх. Ченжийн дамлаж зарж ашиг хийдэг аалзны торонд чанга хүлэгдэж, сүлжээс бүрийн зангилаа дээр нь авилгын соруул гүн шигдсэн байна.
  7. Энэ жил шалгарсан Монголын топ 100 аж ахуй нэгжүүдийг харахад уул уурхайн болон уул уурхайтай холбоотой бизнесүүд цэцэглэж байгаа нь сүүлийн 20 жил ярьсан эдийн засгийн солонгоруулах бодлого огт урагшаалгүйг илтгэж байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг муу гэх гэсэнгүй. Харин ч бахархаж байна. Түүхий эдээ зөөсөөр нэг өдөр дуусахад халамжинд баригдсан ард түмэн, олигтой эмнэлэг, сургууль, өөрийн эдийн засгаа тэтгэх аж ахуйн нэгжүүдгүй болж хоцрох нь ээ. Том үгтэй залхуу залуусаар хот дүүрлээ. Цүнх барьсан үеийн залуу том машинтай дайрчих шахаад өнгөрөхөөр арга ч үгүй биз. Тэдний мөрөөдөл гадаад явах л байна. Солонгоруулъя.
  8. Монгол улсын хөнгөн үйлдвэрийн бизнесийн салбар нь улс орны бүхий л салаа мөчрийг тэтгэх салбар. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаман дээр Хөнгөн үйлдвэрийн гэх нэг жижигхэн бүтэц дээр цөөн хүн, энэ том салбарын бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хөгжүүлэхээр суух нь ямар ч ирээдүй алгаа. Чамд бол гоё л ярьдаг байх. Эдийн засгийн яам бус Худалдааны, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам хэрэгтэй байна.
  9. Хувийн хэвшлүүд, мэргэжлийн холбоодтой ширээний 2 талд сууж хөрөнгө оруулалт, иновацийн асуудлыг шийдвэрлэхэд цагаа зараач. Тэдний бизнесийг гадаадад гарахад гадаад айлчлалаа чиглүүлээч. Ажил хийж буй, бизнес эрхэлж буй иргэдээ хүчтэй дэмжээч. Хөрөнгө мөнгө хангалттай байна. Хандлага, төрийн албаны авилгал, бага сага мэдлэг туршлагагүй байдал гацаа болж байна. Нүсэр том ордон, олон давхар зөвшөөрөл чамтай уулзашгүй хол мэт байна. Зүгээр гудманд гараа. Бид яах ч үгүй. Бизнестэй уулз. Гэрээ хорооллоор яв. 500 мянган төгрөг халааслаад дэлгүүр орж хүнс аваад сар амьдраад үз. Автобусанд сууж ажилдаа ирж үз. Манайх жижиг ороон. Бусад улсын ерөнхий сайд, дарга нар дугуйгаар, метрогоор, алхаад ажилдаа явж байна. Гэрэлтэй 3 машин, түмэн сүр данзангуудаа болио. Чингис хаанаа судлаарай. Энгийн иргэдийнхээ дунд амьдарч байсан байдаг шүү. Буруу юм хийсэн хүн бусдаас хулгадаг. Бизнес хийлгэх хүмүүс төрийн албаруу зөвшөөрөл хөөцөлдөж явуулаад үз. Цаадуул нь яах нуу үзээч!!! Өөрөөр ажиллаж, өөрөөр сэтгэ. Дарга нарын сүлжээг тэжээж, тансаглалыг нь даах гэж зовж байна өө.
  10. Ардыг амаржуулж, Төрийг цомхтгож, Цэргийг чадавхжуулах төрийн үндсэн үүрэг. Манайд аль нь ч хэрэгжихгүй байна. Цүнхтэй мөнгө барьсан өвөрлөгч нар яам тамгад хамгийн бяртай хүссэн шийдвэрээ гаргуулж байна. Гадаад хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Цүнхтэй мөнгө барьсан хүмүүсээс хамгаалах цагдаа, тагнуулын байгууллагууд ажиллаж байна уу? Ажиллуулъя. Хэдэн Монголчуудыгаа мөрдөж мөшгөөд бизнесийг булааж авдаг тогтолцоо бий болсон. Хэдэн монгол хаачих билээ хаанаас яваад хаа хүрсэн нь тодорхой.
  11. Эцэст нь хуулиа хэрэгжүүлмээр байна. Төрийнхөнд бус түмэнд хууль чинь дарамттай байна. Шорон дүүрлээ. Ажилтай орлоготой бол архи ууж, хулгай дээрэм хийхгүй ээ. Архитай биш, сайн ажлын байр нэмэгдүүлэхэд тэмцмээр байна. Ажлын байрыг мега төсөл, зууны бүтээн байгуулалтууд бий болгохгүй ээ. Наа чинь үлгэр. Том төсөл нэрээр гаднынхан мөнгө угааж, өртгөөс нь хэдэн их мөнгөөр барьж байгуулан цавчдаг юм утгаа алдлаа. Нэг гараараа өгч байгаа мэт боловч нөгөө гараараа нугалаад авч байна. Нэмээд манайд боловсон хүчин нь байхгүй. Тоож ирэх хөрөнгө оруулагч ч алга. Өөрсдөө юухан ийхэн хийгээд амьдралаа өөд татаад өглөө эрт ажилдаа яваад, үдэш эхнэр хүүхдэдээ инээмсэглээд ирэх урам зориг хэрэгтэй байна. Шулуулж ханалаа. Шударга бизнес хийсэн хүн өрөнд орж өтөнд баригдан, эцэст нь амиа хорлох боллоо.

Монголчууд муу ард түмэн биш. 2 их гүрэн байгуулж, хувьсгал хийж эх орноо дэлхийд данстай болгосон чанга хүмүүс. 1921 оны нийслэл хүрээ 1990 оны Улаанбаатарын зураг хараарай. 70 хан жилд дэлхийтэй гар барьж, газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрийн орчин үеийн улс болсон байдаг шүү. Хүн бүр нь ажилтай гар хумхилгүй зүтгэж улсаа мандуулсан өвгөдийнхөө түүхийг үзээрэй.

Улс орон үймээнтэй байна. Цэгцэнд нь оруулж, зөв зам дээрээ гаръя. 80 он, шинэ үеийн төлөөлөл болж гарч ирсэн чамаас хөгшөөн их зүйл хүлээж байна. Эхнээсээ итгэл нь алдарч ах нарынхаа араас орлоо гэцгээх болж. Намын даргаа авлаа. Ерөнхий сайд боллоо. Хажууд чинь насаараа хаяагаа дэрлэлцсэн Хүрэлсүх, Занданшатар ах нар чинь байна. Зөвөөр ойлгуулж, бурууг нь хэлж түмнээ бод. Чи бяртай байна, бахдам сайхан байна. хэргийг нь гаргаж, зөв зүйлд зүтгээ хөгшөөн” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-29 14:19

ТӨРИЙН 3 ӨНДӨР МААНЬ АВТОБУСААР АЖИЛДАА ЯВУУЛ ТҮГЖРЭЛ 3% БУУРАХ УУ. БАРАГ АВТОБУСАНДАА АЛУУЛАХ БАЙХӨӨ. ХҮҮК БОЛ АРД ТҮМЭН НАМАЙГ ХАМГААЛНА ГЭЖ ПОПРОХ ДУРТАЙЛ ХҮН.

иргэн
иргэн
2021-06-29 14:53

их зөв үнэн зүйлийг бичжээ баяр хүргэе. Ерөнхий сайд сайн шинжлэж анхаар�##�даа аваасай. Амиа аваад явж буй биенес гэнүү юу гэнэ хувиараа ажил амьдр�##�аа бас бусдыг ажилтай амьдр�##�тай явуулж буй нэг ч гэсэн хүнийг дэмжиж байх хэрэгтэй, дан дарамт�##�ж байдгийг үнэхээр болиулах арга замыг олоорой. Бүгдээрээ хуулиа сахилгүй яах вэ.

иргэн*2
иргэн*2
2021-06-29 14:55

Хүндхэн энэ үед тэтгэврийн хэд маань эмэнд өгөөд дуусч бна. Бид улсад 30-40 жил ажиллачихаад нас 70-80 хүрчихээд авдаг тэтгэвэр нь байнга хэрэглэдэг гурил будаа, үмх маханд дуусч бна. Өтөл болсон үед өвчин ороогоод өрөнд баригдах чинь л хэцүү юм бна. Үр хүүхдүүд маань ажлын байргүй, өөрсдийгөө өлмөн зэлмэн явж байгааг харах ч бас хэцүүгийн нэг бололтой. Боловсролоор гологдохгүй хир нь мэргэжлээр ажиллах гэхээр ах дүү хамаатан садан, танилынх нь мэргэжилтэй мэргэжилгүй нь шург�##�чихна. Ийм нийгэмд амьдарч бна.

Зочин
Зочин
2021-06-29 15:01

Юун олон юм ярьдагын.морь бөх яриач.сонсоно цаад хэд чинь.тах�##�даа эзлэгдээд найр наадам хийгээд байхаар нь хилээ хаагаад байгааг ухаарахгүй ээ .

irgen
irgen
2021-06-29 15:16

naad ES chin barahgui n todorhoi pr n denderd ur dun garahgui n bn daa

Зочин
Зочин
2021-06-29 16:09

Зөв.

Зочин
Зочин
2021-06-29 20:26

Jeansniihee chanart ehleed anhaar. Suuliin yed chanar uneheer muudaad bgaa shuu

Зочин
Зочин
2021-06-29 22:10

Ер нь төр удирдаж бгаа нөхдүүд нэг бишээ.Нэг ийм маягаар төр удирдсан нэртэй өөрсдөдөө хөрөнгө оруул�##�т хийгээд хэзээ мөдгүй дампууруулж нэг улсын колони болоход ойрхон бх шиг бна...Ард түмэн нь дэндүү хүлцэнгүйгээрЕмарт ороод ирэнгүүт баясаад л очерлоод л....Байр орон сууцны гадаа машин овоолоостой хэзээ хөдөлж ажилдаа явдаг юм бүү мэд.Ажил хийж гавьсан юмгүй мөртлөө бүнд машин унана.Гайхаад бх юм.Үнэн л бичсэн бна.

Ж
Ж
2021-06-30 07:17

Тэнд суугаа бүрэн эрхэт элчин юу хийдэг юм бэ ажилгүй арчаагүй юмаа татаач. Тэр чинь дандаа эрээнээс түүчээд байгаа хог биш дамжин өнгөрч байгаа зөндөө ачаа бараа байгаа шдээ

зочин
зочин
2021-06-30 07:45

Улс орноо хөгжүүлье гэвэл гангийн ганц сайн үйлдвэр барих хэрэгтэй юмсан,Гангийн үйлдвэр хөгжлийн түлхүүр хүнд үйлдвэрийн эхлэл билээ

Санаа
Санаа
2021-06-30 08:13

Тиймээ. Экспортын гэх түүхий эдийн ихэнх нь
мөн технологи нь Монгол улсад боловсруулагдсан олон улсад нэр үйлдвэрлэх арга нь бат�##�гаажсан тийм үйлдвэрлэл бүтээгдэхүүн байх нь. Ер нь ийм үйлдвэрийг улсаас дэмжиж хийнэ дээ. ОХУ аас Манай улсад эдийн засгийн хоригтой л байгаа. Батцэцэг гэх сайд л дипломат яриагаар бус энгийн хэлбэрээр бодит байдлыг шууд илэрхийлчихсэн нь энгийн бөгөөд үнэн нь тэр байв.

Энхамгалан
Энхамгалан
2021-06-30 08:58

Эрээн замын үүдийн тээврийн ханшийг бодлогогүй ,мэдлэггүй,сэтгэлгүй төрийн ажилчидаас болоод тэнгэрт гарт�##� өсгөөд хаячлаа .эрээн рүү орж байгаа машиныхаа тоог нэмж чадахгүй байж хот хоорондийн ачаа тээврийг хориглосон дэд сайд баярмагнай,дорноговийн засаг батжарг�##�,замын үүдын засаг анхбаяр нартаа арга хэмжээ авч огцоруул,экспортын машинуудаа нэвтэрүүлэх хэрэгтэйштээ.

Zochin
Zochin
2021-06-30 09:04

Yaagaad manai ulsig bolovsroltoi mergjliin humuus udirdaj boldgui yum be, hunii noots ulam doroitood bain

Зочин
Зочин
2021-06-30 10:09

Бүгдийн хэлмээр байгаа үгийг хэлжээ. Даанч хүрэхгүй л байх л даа. ????

ж нь
ж нь
2021-06-30 10:45

Угаасаа хувь хэвшилийг хэвтүүлнэ утгын юм яриад бгаа шүү дээ...ж нь

horij shalga
horij shalga
2021-06-30 11:43

Nam zasag darga said nariinhaa hiij bui bodit ajliig uguisgej buduuleg ug hellegtei yria chin ard tumend hamaagui chinii l asuudal. said darga naraasaa uuchlal gui!! tagnuul tsagdaa ard tumniig buruu zuild urialan turhirch bgaa yumnuudiig barij hori shalga. Nam Zasgiin ajilaa mash sain hiij bn.delhiid Hytadiin daraa oroh ard tumniihee tuluu noir hoolgui ajilladag Nam Zasag mongold bga shuu.Nam Zasgiin gazartaa amjilt husii mongolchuudaas ni..

Зочин
Зочин
2021-06-30 11:55

МАНыхан засгийн эрхэнд улайрч авилга хээл хахуулийг гаарууллаа Бүх эрх мэдлийг авсан ч улс орноо авч явах чадвар �##�га Эднийг �######�уулж чадвартай хүмүүсээр төр бариулах хэрэгтэй Гэхдээ одоо эд нар хүчтэй бна боссон бүхнийг нухчин дарна Ганц хоёр жил сөхрөн унахаа хүлээсэн дээр байх

Зочин
Зочин
2021-06-30 14:04

Хятадууд биднийг энэ хэцүү цаг үед юм юмаар нь хавчиж боож бүх л т�##�аар доош нь хийж ,дарж байж ,Э/З аар нь тоглож эрхэндээ оруулах д�##�д санаа байх шиг

зочин
зочин
2021-06-30 14:25

Одоо наад попорох ,�######� долоох гэх мэт тэнэг үгсээ больж үз.Угаасаа моодноос гарчихсан.Эх хэлээрээ зөв ярь.Юу ч мэдэхгүй байж лэнсий үг хэллэг хэрэлэж байдаг троллууд ч гэнэ үү мэдрэл юмнууд хүүхэд, з�##�ууст буруу үлгэр дуури�##� үзүүлээд бас өөрсдийгөө эх оронч гэж элийрч байгаа нь. харамс�##�тай бас гутамшигтай.

Зочин
Зочин
2021-06-30 18:51

Goy heljee. Oyun-Erdene chadna gej boddog baisan. Zavchaa hiideg ahnaraas yalgaagui bolchih vii dee

Зочин
Зочин
2021-06-30 19:46

Хил га�##�ь ачааны барааны асуудлаа одоо хүртэл шийдэж чадахгүй арчаагүй юм. Худлаа үлээхээс өөр чадвар �##�га.

Зочин
Зочин
2021-06-30 20:34

Зочин

Zochin
Zochin
2021-06-30 22:37

Ereeni hog bol hamaa alga tendee baij l baig .er hyatadaas hof tuuh ee boli oir yum

Иргэн
Иргэн
2021-07-01 13:33

Маш зөв.Eр нь Оюук,ХҮҮГ хоёр дампуурсан попууд

Tuya
Tuya
2021-07-01 14:40

Ystoi mundag ard tumnii ugiig yagaad sonsohgui baina dandaa hudlaa medeelel dur esgegcg nar heleheer strestei baina gej oilgodog humuusiig zuv golidorgond oruulahin tuluu ih l hicheej ajillah heregtei dee

Zochin
Zochin
2021-07-01 19:24

Бүхэл бүтэн улсын засгийн газар байжийж ганц юм хйиж чадахгйү юм. Хятадын хилээс ачаа бараагаа татаачээ!!! Хиймэл хомсдол үүсгээд байх юм энэ хэцүү цагт юмны үнийг тэнгэрт хадаагаад хил га�##�иа ч зорицуулж чадахгүй!! Арчаагүй унхиагүй ганц юм хийж чадахгүй зүгээр мөнгө идэж уухаас өөр юмгүй шунахай шаарнууд юмаа!! Энэ тээврийн үнээ хараач хэдэн жолооч нар болон га�##�ийнх нь бүр амташсан бөөн хээл хахууль зогсож байсан ээлжээ хүриэл үнэ хүргэж зарж байна ш дээ духнууд минь!! Улс орны эдийн засгийг сүйрүүлж байгаа арчаагүй засаг төр юмаа!!!

Zochin
Zochin
2021-07-01 19:26

Бүхэл бүтэн улсын засгийн газар байжийж ганц юм хйиж чадахгйү юм. Хятадын хилээс ачаа бараагаа татаачээ!!! Хиймэл хомсдол үүсгээд байх юм энэ хэцүү цагт юмны үнийг тэнгэрт хадаагаад хил га�##�иа ч зорицуулж чадахгүй!! Арчаагүй унхиагүй ганц юм хийж чадахгүй зүгээр мөнгө идэж уухаас өөр юмгүй шунахай шаарнууд юмаа!! Энэ тээврийн үнээ хараач хэдэн жолооч нар болон га�##�ийнх нь бүр амташсан бөөн хээл хахууль зогсож байсан ээлжээ хүртэл үнэ хүргэж зарж байна ш дээ духнууд минь!! Улс орны эдийн засгийг сүйрүүлж байгаа арчаагүй засаг төр юмаа!!!

Зочин
Зочин
2021-07-02 02:17

Хөгшөөн урбаан наймаа хийлгүй тайван амьдраа
Орхи наад наймаагаа дэлгүүрээ хаагаад жижгэрүүлээд түрээс чинь багасаад юмуу эсвэл бүр болиод өөр юм хийгээч
Хая наад наймаагаа

Зочин
Зочин
2021-07-02 11:14

Ээ энэ Оюун-Эрдэнэ юу ч хийж чадахгүй. Энэ цар тахлыг ямар хүнд болгосныг хар даа

их монгол
их монгол
2021-07-02 22:45

Оюунэрдэнэ ээ ахийн дү чи угааса�##� монголийн төрд бэлтгэгдээгүй хүн түмний булай болож байха эртхэн боль. Улс төрд бол овоо хол явлаа одоо өөрөө буучих,тэхгүй болчамайг �######�уулана чи хэнч биш бно ухаар

Холбоотой мэдээ

Back to top button