СПОРТ

ТАНИЛЦ: Олимпын эрх авсан тамирчид бэлтгэлээ хаана хийж байна вэ

“Токио-2020” олимпын наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.

Монголчууд энэ олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна.

Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байв. Токиогийн олимпын тухайд коронавирусийн цар тахлын улмаас эрхийн тэмцээнүүд хойшлох, цуцлагдах зэрэг олон бэрхшээл тулгарсан ч Монголын баг 42 эрх авсан юм.

Өдгөө манай тамирчид олимпын бэлтгэлээ идэвхийлэн базаасаар байна.

Тухайлбал, боксынхон “Хандгайт”-д, чөлөөтийнхөн “Найрамдал”-д, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөнийхөн Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, сагсчид Францад бэлтгэлээ хийж байна.

Усны тамирчдын тухайд өнөөдрөөс бассейндаа бэлтгэл хийж эхэллээ. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button