Ярилцлага

“Хүн бүр балет гоё гэдэг ч бүжигчний дотоод амьдралыг ойлгодоггүй”

Цахим орчинд “Сүнээ” хэмээх нэрээрээ олонд танигдсан иргэн Б.Сүндэръяагийн балетийн сургуулийн талаарх 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн ярилцлагыг сэргээн нийтлэв.

Хүн бүхэн балетын урлагийн сайхныг мэдэх ч, энэ САЙХНЫГ бүтээхийн тулд тэд хэрхэн хөдөлмөрлөж, юуг даван туулдаг тухайд тэр бүр мэддэггүй. Энэ удаа бид уншигч та бүхэнтэйгээ тасралтгүй зургаан жил үйл ажиллагаагаа явуулж буй “Sunee’s ballet” сургалтыг санаачлагч Б.Сүндэръяатай уулзуулж, энэ сонгодог урлагийн тухай, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд балетын урлаг хэрхэн нөлөөлдөг зэрэг олон сэдвээр ярилцлаа.

-ОЮУТАН БАЙХДАА ОЛОН ГАЗАР ЦАГААР БАГШИЛДАГ БАЙСАН УЧРААС ЗОРИГЛООД ӨӨРИЙН БАЛЕТЫН СУРГАЛТЫГ НЭЭСЭН-

-Уншигчдад маань өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу?

-Намайг Бүтэнбаяр овогтой Сүндэръяа гэдэг. Анх уран гимнастикийн тамирчин байсан. 2008 онд мэргэжлийн сургалтанд ороод бүжгийн багш, бүжигчин гэсэн мэргэжлээр зургаан жил сурч 2015 онд төгссөн. Сурах явцдаа теарт дадлага хийн бүжиглэж,  давхар сургуулиа ажиллуулсан. Оюутан байхдаа олон газар цагаар багшилдаг байсан. Иймд зориглоод өөрийнхөө сургалт, студийг нээсэн. Одоо манай үйл ажиллагаа тасралтгүй зургаа дахь жилдээ явж байна.  Балетын сургалт маань гурван салбартай, дөрвөн багштай, 120 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.  Зуны улиралд нэг салбар ажиллаж байгаа бөгөөд хичээл орохоор бусад салбарууд ажиллаж эхэлнэ. Бусад сургалтуудтай харьцуулахад манайх ачаалал ихтэй байдаг. 

-Амралтын өдрүүдээр л хичээллэдэг гэж сонссон?

-Тиймээ, хагассайн бүтэнсайн өдрүүдэд хичээллэдэг. Учир нь ажлын таван өдөрт би өөр оффисын ажил хийдэг. Намраас багш нарынхаа цаг завыг тааруулж байгаад хуваарь нэмж болно.

-Мэргэжлийн хүмүүс багшилдаг уу?

-Балетыг хэзээ ч энгийн сургалт төгссөн хүн зааж чадахгүй. Заавал балетын сургуулийг дүүргэдэг. Багшлах эрхийн хувьд тусад нь 2.5 жил сурч авдаг. Балет амар мэргэжил биш, сонгодог урлаг гэдэг утгаараа цэнгээнт бүжиг, ардын урлагийн дасгал хүртэл ордог. Тиймээс балетыг хэзээ ч сургалт төгсөөд багшилж болохгүй бөгөөд хуулиараа ч хориотой. Багш нар маань бүгд Америкт багшилж байгаад ирсэн, Англи, Хятад хэлтэй мэргэжлийн хүмүүс бий.

-МИНИЙ АМЬДРАЛД БАЛЕТ ОЛОН ТАЛААРАА САЙНААР НӨЛӨӨЛСӨН-

-Балетын урлаг юугаараа онцлог вэ? Хүнд ямар өөрчлөлт авчирдаг вэ?

-Маш сайн суурь төлөвшлийг өгдөг. Миний амьдралд балет олон талаараа сайнаар нөлөөлсөн. Иймд би хүүхдүүдийг аль болох их хичээллээсэй гэж боддог. Сүүлийн үед дэлхий даяаршиж, эцэг эхчүүд хүүхдүүдээ аль болох сонгодог урлагаар хичээллүүлэх явдал ихэсч байна. Сонгодог урлаг хүүхдэд зөв суурийг олгодог. Би хэзээ ч сонгодог урлагаар хичээллэдэг хүүхдүүд буруу замаар орсон гэж сонсоогүй. Хүүхдүүд их хичээнгүй зав гарах бүрт бэлтгэлээ хийх сонирхолтой болдог. Мөн гоо зүйн мэдрэмжтэй болгодог. Ажиглаад байхад хүүхдүүд дал нь нөмрөөстэй, буруу гишгэлттэй болчихсон байдаг. Эцэг эхээс зүв зүгээр бие заяасан, яс нь тэгшхэн боловч амьдралын буруу хэвшлээсээ болоод тийм байдалд хүрдэг. Хүүхдийн өмсөж эдэлж буй гутал хүртэл нөлөөлдөг. Эцэг эхчүүд өөрт нь таалагдсан гутлыг хамаагүй аваад өгчихдөг. Брэнд зөвхөн үнэтэйдээ бус хүүхдийн яс, биеийн онцлогт тааруулж хийгдсэнээрээ өөр. Гараа сайн хийж үзэж байж худалдан авалт хийхгүй бол хүүхэд буруу гишгэлттэй болдог. Түүнчлэн нас хамаарахгүй балетаар хичээллэхэд хүний хөл тэгширдэг. Гоо зүйн хувьд ч, оюун санааны хувьд ч балет бол үгээр хэлэмгүй гайхалтай урлаг.

-Та хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ?

-Би зургаан настайгаасаа хичээллэж эхэлсэн. Анх уран гимнастикаар хичээллэж байгаад балетад дур сонирхолтойгоо мэдсэн. Нийт зургаан жилийн турш сурсан. СУИС-д суралцахын хажуугаар давхар МУИС-ийн  хуулийн ангид суралцдаг байсан. Цаг завын хувьд маш хэцүү.

-БАЛЕТ ӨӨРӨӨ ЗАЛУУ НАСНЫ УРЛАГ, 30 ХҮРЭЭД Л ТАЙЗНААСАА БУУХ ШААРДЛАГА ГАРНА-

-Хоёр сургууль зэрэг төгссөн гэсэн үг үү?

-Үгүй ээ, хуулийн ангиа одоо л төгсөх гэж байна. Би гэдэг хүн сурч дуусдаггүй. Мэргэжилд хамгийн хатуу зүйл нь балет өөрөө залуу насны урлаг байдаг. Хэчнээн мэргэжлээрээ бүжиглэсэн ч 30 нас хүрээд тайзнаасаа буух шаардлага гарна. Балетын урлагын дундаж нас 25 байдаг. Иймд давхар мэргэжилтэй байх зайлшгүй шаардлагатай. Бусад хүмүүс балет гоё сайхан гэж хэлдэг ч мэргэжлийн хүний дотоод амьдралыг тэр бүр ойлгож мэддэггүй.

-Монголд балетын урлаг ямархуу түвшинд байна вэ?

-Балетыг төр засаг бодлогын хувьд дэмжих ёстой. Саяхан би олон улсын тэмцээн рүү зочноор оролцоод ирсэн. 20 орны 200 хүүхэд оролцсон тус тэмцээнээс би алдаа оноотой олон зүйлийг ажиглалаа. Хятадад болсон энэхүү тэмцээний мэндчилгээг дэвшүүлж байх үед  “Сонгодог урлаг бол соён гэгээрүүлэх маш том урлаг. Тиймээс Хятад улс сонгодог урлагийн хөгжилд анхаарал хандуулж орон бүрийн сайн гэсэн багш нарыг оролцууллаа” гэж байсан. Ийнхүү Хятад улсын хувьд төр засгаасаа бодлоготой дэмжиж байгаа нь харагдсан. Сайхан манай орны хүүхдүүд хувиараа бэлтгэл хийгээд,  хувийнхаа зардлаар тус тэмцээнд амжилттай оролцоод тусгай байр эзэлсэн. Эхний шатны шалгаруулалтыг бичлэг хэлбэрээр аваад тэнцсэн хүүхдүүд нь тэмцээнийхээ газар луу явж оролцсон. Хүүхдүүдийн маань суурь маш сайн. Гэтэл байр эзлээд ирж байхад Боловсролын яамны сайд ч мэдээгүй, Дуурь бүжгийн эрдмийн театр ч мэдээгүй байсан. Хүүхдүүд маань хувцас, унааны зардлаас эхлүүлээд зөндөө бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Түүнийг нь ядаж дэмжээд өгөх хэрэгтэй. 2020 онд олон улсын балетчидын анхдугаар тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах гэж байна. Мөн есдүгээр сард Монголын балетчидын анхдугаар зөвлөлийн чуулган болно. Олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа учраас гадаад дотоод явах шаардлага их гарч байна.

-БИД АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙЖ, ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ САЙН АЖИЛЛАДАГ УЧРААС МАРКЕТИНГ ХИЙХ ШААРДЛАГА ГАРДАГГҮЙ-

-Хүүхдэдээ балет заалгах хүсэлтэй эцэг эхчүүд хэр ханддаг вэ?

-Эцэг эхчүүд өөрсдөө маш их ханддаг. Учир нь манайх зүгээр нэг төлбөр аваад дасгал заадаггүй. Эхний ээлжинд хүүхдүүдтэйгээ ярилцана. Яагаад балет сурмаар байна вэ? Ээж юмуу аав нь авчирсан уу? Эсвэл өөрөө ирье гээд ирсэн үү? гэх мэтчилэн. Ихэнх хүүхдүүд өөрийгөө нээдэггүй ичимхий бүрэг байдаг. Энэ тал дээр манай сургалт илүү ажилладаг. Би өөрөө Орос школоор хатуу дэглэмтэй сурсан боловч Солонгост байдал тэс өөр байсан. Эхлээд сэтгэл зүйтэй нь сайн ажиллаж өгдөг. Иймд Монголд ирээд сэтгэл зүйгээр сурсан. Түүнчлэн балет сурахад хүний анатомыг мэдэх шаардлагатай учраас “автоматаар” анагаахын сургуулийн нэгдүгээр дамжаанд заадаг хичээлийг нэг жил сурдаг. Үүгээрээ ясны бүтцээ мэдэж авна. Мөн олон улсад хурдацтай шинэчлэгдэж буй зүйлсийн талаар мэдэж авахын тулд хэлний мэдлэг хэрэгтэй. Балетын багш хүн зүгээр нэг зааланд хичээлээ заагаад явбал бид маш хурдан гологдоно. Үүнийг би сургуулийнхаа зарчимд тусган аль болох олон хэлтэй, олон улсад мэргэжил эзэмшсэн хүмүүс ажиллуулхыг хичээж, цалинд нь урамшуулал бодож ажилдаа дуртай байх сэдлийг бий болгодог.

-Балетийн сургалтууд олон байдаг шүүдээ. Өөрийн сургалтаа хэрхэн хүмүүст таниулж байна вэ?

-Бид сонин сэтгүүлд нэг их яриа өгөөд байдаггүй. Ам дамжсан яриа бол хамгийн сайн реклам гэсэн үг бий. Үүнтэй адил зуны амралт эхэлчихсэн байхад хүртэл манайх улам олон хүүхдүүдтэй хичээллэж байна. Түүнчлэн бид ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүүхдүүдтэйгээ сайн ажилладаг болохоор маркетинг хийх шаардлага гардаггүй.

-БАЛЕТААР ХИЧЭЭЛЛЭДЭГ ХҮМҮҮС СУУРЬ САЙТАЙ, “ТАНСАГ” БОЛЧИХДОГ-

-Хүмүүсийн дунд зургаан наснаас буюу аль болох бага байхдаа балетаар хичээллэх сайн гэсэн яриа бий. Балетаар хичээллэхэд тохиромжтой нас гэж байдаг уу?

-Дэлхийн стандартад хүүхэд гурван нас хүрсэн бол ямар ч сургалтанд явж чадна гэсэн байдаг. Харин үүнд нас насны ангилал чухал. Гурван настай хүүхдэд шууд балетын дасгал зааж эхлэхгүй. Тодорхой хэмжээнд хөнгөн элементүүд зааж энэхүү урлагт дуртай болгох нь чухал. Энэ үед хүүхдүүдийг их сургаасай гэж боддог. Учир нь зургаан нас хүртлээ хүүхдүүд суурь төлөвшлөө олж авдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох багаас нь сонгодог урлагаар хичээллүүлэх, багшаа зөв сонгох хэрэгтэй.

-Балетын суурь мэдлэгтэй болохын тулд хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Сургалтанд явахад хагас жилийн дотор “хөөрхөн” болчихдог. Харин суурь мэдлэгийг олж авахын тулд гурван сар буюу нэг улирал хичээллэхэд хүүхдүүд хөл гараа хэрхэн зөв авч явахаа сурдаг. Сарын дотор сурах боломжтой ч хатуужилтай хүүхдүүд л давж гардаг. Энэ бол бага хугацаа. Харин гурван сарын дотор хангалттай төлөвшинө.

-Бусад урлагтай харьцуулахад балет тэсвэр тэвчээр шаарддаг урлаг шиг  санагдсан. Энэ тухайд?

-Балетаар хичээллэдэг хүмүүс суурь сайтай, тансаг болчихдог.
Би тансаг гэж хэлэх их дуртай. Балетаар удаан хичээллэх тусам хүүхдүүд биеэ гоё авч яваад сурчихдаг. Суурь зан чанарын хувьд хүртэл суурь сайтай, ихэмсэг болдог. Би гадуур явахдаа хүүхдүүдийн хөл гарыг хараад л ардын урлагаар эсвэл балетаар хичээллэдэг эсэхийг нь таньж чаддаг. Бусад хүмүүсээс ялгарч чаддаг. Сургалтынхаа хүүхдүүдэд хүртэл “хичээл орохын өмнө мэндлээрэй, газтай ундаа битгий уугаарай, суухдаа хүртэл зөв суугаарай, найзууд чинь буруу сууж байвал зааж өгөөрэй” гээд зааж өгөхөөр хүүхдүүд багаасаа хэрсүү болчихдог. Хэрсүү гэдэг нь эерэг, идэвхитэй гэдэг утгаараа. Манай сургалтын гол давуу тал нь ямар ч бүрэг хүүхэд ирсэн өөртөө итгэлтэй болгож, хүүхдүүдийг сайн “задалж” өгдөг. Түүнчлэн хүүхдүүдийг хамт олонч болгон “би” гэдэг үзлийг нь дарж өгдөг.

-АЛСЛАГДСАН ДҮҮРЭГТ САР ГАРУЙ ХУГАЦААНД ХҮҮХДҮҮДЭД ҮНЭГҮЙ БАЛЕТ ЗААНА-

-Сургалтын төлбөр хэд вэ? Мөн сургалтын цагаа эцэг эхчүүд өөрсдөө тохирдог уу, цаанаас нь тогтсон хуваарь бий юу?

-Тогтсон цаг бий. Гэхдээ эцэг эхчүүд саналаа хэлвэл нэмэх боломжтой. Амралтын хоёр өдөр 11:00-15:00 цаг хүртэл тасралгүй гурван цаг хичээллэж байна. Намраас хүүхдүүд маш их нэмэгддэг учраас өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Төлбөрийн хувьд 200 мянган төгрөг. Долоон хоногт хоёр удаа, сард найман удаа хичээллэнэ гэсэн үг. Манайх бусад сургалтуудыг бодвол үнэтэй байж магадгүй. Учир нь энэхүү мэргэжлийг эзэмших гэж маш их хугацаа зарцуулсан учраас өөрийн хөдөлмөрийн үнэлж байгаа юм. Түүнчлэн манайх боломжгүй айлын хүүхдүүдэд үнэгүй хичээлээ заадаг. Манайх саажилттай, бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмээс гадуурхалгүй хичээл зааж өгдөг. Асрамжын газрынхаа хүүхдүүдэд бүр тусгайлан зааж өгдөг. Энэ нь гэнэт төрсөн санаа биш, анхнаасаа би асрамжын газрын хүүхдүүдэд зааж эхэлж байсан. Одоо тасралтгүй зургаан жил заалгасан хүүхдүүд эхнээсээ мундаг болоод гадаад дотоод руу яваад эхэлсэн. Зарим эцэг эхчүүд хүүхдээ үнэхээр оруулмаар байгаа ч чадахгүй байна, танайх үнэгүй авдаг гэсэн гэх мэтээр их холбогддог. Бидний зүгээс тодорхой шаардлага байгаа учраас дундаж давхаргын, боломжтой хүүхдүүдэд үнэгүй зааж өгнө гэхээр хэцүү шүүдээ. Иймд бид эхний ээлжинд захын хороололд нэг салбар гаргаад нэг сар өөрийн биеэр хүүхдүүдэд балет заахаар болсон. Хэрэв тухайн хүүхдүүд үр дүнтэй мундаг байвал тэр газарт урт хугацаагаар балетын хичээл заах төсөл хэрэгжүүлнэ.

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл бий юу?

-Хүүхдүүдэд би сэтгэлээсээ хариу нэхэлгүй хандаж байгаа бол тэдний гаргасан үр дүн миний амжилт юм. Манай улсад боловсрол, соён гэгээрүүлэх ажил их дутагдаж байна. Цахим ертөнцөөр сөрөг мэдээллүүд их тархаж байхад, олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирж буй хүүхдүүдээс хэн ч яриа авахгүй байна. Сэтгүүлчиддээ уриалж хэлэхэд есдүгээр сард зохиогдох миний төсөлд хамтарч ажиллаарай. Эерэг гэгээн зүйлийг нийгэмд түгээцгээе гэж хэлье.  

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

"Өглөөний ангийн бяцхан хүүхдүүд бусдыгаа хүлээх зуур ингэж савлуурдах дуртай байдаг” хэмээн багш нар нь хэлж байсан юм.

ФОТО БУЛАН:

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-15 08:29

Buy Propecia Mastercard Cialis 10 Stress [url=http://cial20mgprice.com]cialis 5mg best price[/url] Viagra In The Netherlands Cialis 20 Mg Costo Farmacia Propecia Finasterid

Зочин
Зочин
2020-09-23 16:16

banzan oonztoin bna suunee chini hhaha

Зочин
Зочин
2020-09-23 16:50

өмнөх жил мөнгө хардаггүй байжээ эгүүр.мн

njuty
njuty
2020-09-23 17:10

хөгшчүүлдд ханг�##�ттай л хүүхэн байна дөө

zochin
zochin
2020-09-26 18:08

ichih nvvrendee elgee naasan buzar em

Дэлгэрсайхан
Дэлгэрсайхан
2020-10-22 22:41

Сайхан яриа болжээ, хар масс л өлгөж авч харлуулсан болохоос их зөв эмэгтэй байна.

Лалараа
Лалараа
2021-05-30 23:29

Ш�##� худлаа гимнастикаар багадаа хичэлсэн хүни цээж им байдгүй сүүний үнээ шиг заваан амьтанл байндаг

Лалараа
Лалараа
2021-05-30 23:31

Ш�##� худлаа гимнастикаар багадаа хичэлсэн хүни цээж им байдгүй сүүний үнээ шиг заваан амьтан
л байндаг

Холбоотой мэдээ

Back to top button