ДОЛОО ХОНОГ: МАН Ерөнхийлөгчийн санал дээр, ШҮҮХ Б.Хурцын асуудлаар ГАЦАВ

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг ЗУРГААН ӨДӨР ДАРААЛАН хуралдаж, Төв аймагт Б.Хурц нарын шүүх хурал ТАВАН ӨДӨР СУНЖИРСАН долоо хоног болж өнгөрөв. Олон нийтийн анхаарлыг ихээр татсан эдгээр үйл явдлуудын аль нь ч эцэслэн шийдэгдсэнгүй. Ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл хойшилсон юм.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас эхлэн хуралдсан. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж буй Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч зургаан өдөр хуралдаад ч шийдэлд хүрсэнгүй. Учир нь, Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрт шилжүүлэх санал дээр байр суурь нь зөрчилдөв.
Эрх баригч намын Н.Энхболд, Ц.Нямдорж, С.Бямбацогт тэргүүтэй ахмад гишүүд сонгуулийн холимог тогтолцоог тууштай дэмжиж буй. Тэд улс төрийн карьер нь “хэцүүдсэн” тул жагсаалтаар орж ирэхийн тулд ийнхүү улайрч байгаа юм. Ерөнхийлөгч бүлгийн хуралдааны үеэр “Та нарын саналаар би өргөн барьсан” гэж хэлсэн нь анхаарал татаж байна.
Харин нөгөө талд жижиг тойрог байх ёстой. Аймаг нэг тойрог хэлбэрт ч орж болно. Ямар ч байсан жагсаалт гэгчийг оруулж ирэн, тооноор гишүүн болгох хүмүүсийг тодруулахгүй гэх бүлэг гишүүд байгаа юм. Тэд бүтэн долоо хоног өөрсдийн байр сууриа хамгаалалв. Ирэх даваа гарgгт дахиад л хуралдах юм.
Төв аймгийн сум дундын шүүх дээр үүнээс арай өөр, нэлээд хурцадмал байдалтай тав хоног өнгөрөв. Нэг талд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын бэлдсэн жагсагчид, нөгөө талд Л.Болд, Ж.Батзандан тэргүүтний үйл хэргийг дэмжигч жагсагчид зогсож, үймээн үүсгэсээр байв.
Шүүх хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд оролцох хүсэлтээ тавьсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Тиймээс ч Л.Болд, Ж.Батзандан нар “Монголын шүүх гацаанд орлоо” гэхчлэн bэдээлэл хийв. Үүний эсрэг шүүхэд улс төрчид нөлөөлөх ёсгүй гэсэн шүүмжлэл ч явсан юм.
Ямартай ч Б.Хурц нарыг эцэслэн шүүж амжсангүй. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар 3-5 жилийн ял төлөвлөөд буй. Эх сурвалжийн мэдээллээр шүүхийн явцад Б.Хурцыг яллах магадлал өндөр байгаа гэх. Нөгөө талд Б.Хурц нарын хүмүүсийн шүүх дээрх нөлөө ч өндөр байгаа билээ.
Ирэх долоо хоногт Төрийн ордон болоод Төв аймагт үүссэн гацаанууд нэг тийш шийдэгдэх биз ээ.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хагас бүтэн сайнд Хурц Элбэгдорж нар ямар ч хуйвалдаан хийж чадна, хэн хэнийг ч хөлсөлж татаж мэднэ, хянал ам тавих хэрэгтэй биздээ!
Дэндүү хүч тэнцвэргүй юм болж байгаагаар барахгүй санаатайгаар амралтын өдөр дамжуулж байгаад гадаадад очоод ирэх ч хугсцаа байгаа шүү дээ!
Equivalent Medicine To Amoxicillin [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cephalexin 500mg Cheapest Celais Made In Us