УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

42 сая тонн нүүрс экспортлох хөөстэй төсөөлөл ба С.Амарсайхан, Г.Ёндон нарын “Арчаагүйтэл”

Нүүрс бол Монгол Улсын эдийн засагт амин чухал түүхий эд. Бид төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олдог. Төсвийн гол бүрдүүлэгч. Экспортын орлогын арван төгрөг тутмын гурвыг нүүрснээс бүрдүүлэхээр төсөвт тусгадаг.

-ТӨСӨВ ДЭХ НҮҮРСНИЙ ОРЛОГО ТАСРАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН Ч, 42 САЯ ТОНН НҮҮРСЭЭР 1.3 ИХ НАЯДЫГ ОЛОХ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ-

Жил бүр 42 сая тонн нүүрс экспортлоно гэдэг өөдрөг төсөөлөл тавьдаг ч, хүрдэггүй. Энэ жил ч ялгаагүй. 42 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 1.3 их наядыг төвлөрүүлнэ гэж тооцож. Өөрөөр хэлбэл коронавирусийн цар тахлын энэ цаг үед нүүрснээс олох орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихсөн. Гэтэл дотоодод Сovid-19-ийн халдвар нэмэгдэхийн хэрээр нүүрсний экспортод жинхэнэ бодит эрсдэл нүүрлэв.

Цар тахалтай жил ийм эрсдэл нүүрлэхийг мэдсээр байж төсвийн төсөөлөлдөө хэт өндөр тоо тавьсныг эдийн засагчид нилээдгүй буруушаасан ч үл тоосоор өдий хүрсэн. Улмаар БНХАУ талаас ямар нэгэн хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн ба түүнээс дээш хэмжээгээр экспортлох бүрэн боломжтой гэж өөдрөгөөр ярьсаар байв. Австралийн Аж үйлдвэрийн яамнаас хийсэн гуравдугаар улирлын судалгаагаар, Монгол Улсын нүүрс ойрын хоёр жилдээ 30-35 сая тонноос хэтрэхгүй гээд дүгнэчихээд байхад хүртэл шүү дээ.

-28 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДРӨӨС “МАХАА ИДНЭ”-

Одоо эцэст нь 42, 35-ын аль нь ч нэгэнт бүтэхгүй болсон тул төсвийн тодотголдоо 28 сая тонныг экспортлоно гэж оруулж ирээд байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан төсөвт тодотгол хийхээр хөдөлж, бага хүүтэй бонд гаргах зэргээр арай дорвитойхон хөдөлж эхэлсэн нь энэ.

Гэвч 28 сая тонндоо ч хүрэхгүй байж болзошгүй зовлон бодитоор нүүрлэжээ. Энэ тоонд хүрэхийн тулд Засгийн газраас нилээдгүй ажил зохион байгуулж ажиллахаар хөдөлж эхлэхээр яригдаж байна.

Өнөөдөр /2021.07.02/ гэхэд л зөвхөн экспортын асуудлыг авч хэлэлцэх мэдээлэлтэй. Мэдээж боомт дээр үүссэн ачааллыг бууруулах, нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаархаас эхлээд хэд хэдэн шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор тулгарч буй.

-Ч.ХҮРЭЛБААТАР, С.АМАРСАЙХАН, Г.ЁНДОН НАРЫН ЖОНХУУГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ЖАВХЛАН НАР ЦЭВЭРЛЭНЭ-

Харин анхнаасаа хэт өөдрөг төсөөлөл тавьсан өмнөх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, дүлий дүмбэ суух салбарын сайд Г.Ёндон, хил гааль дээр ачаагаа овоолчхоод наашаа ч, цаашаа ч үгүй суух Шадар сайд С.Амарсайхан нарт буруутгал наахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Коронавирусийг дотооддоо алдаагүй байхад бүхнийг эрт боомилж, эдийн засагаа элгээр нь хэвтүүлсэн хүмүүс гэвэл яах аргагүй тэд. Тэдний арчаагүйтэл ийн эдийн засаг дээр унаж, эдийн засаг өнөөдрийн бидний амжиргааг туйлдуулахад хүргэж байгаа юм. Иргэдийн туйлдал Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нар дээр унаж буй. Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар, Сангийн сайд нь өмнөх Засгийн газар, Сангийн сайдынхаа тарьсан “баас”-ыг цэвэрлэнэ гэсэн үг.

Нэгдүгээрт, манай улсын нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадамж хангалттай бус. Хоёрдугаарт, өмнөд хөрш түүхий нүүрснээс татгалзсаар байгаа. Гэтэл нэмээд энэ мэтчилэн хөөстэй төсвөөс улбаалан төсвийн алдагдал гээчид “базуулчихдаг” нь улиг болсоор. 42 сая тонн нүүрсээ нэгэнт гаргаж чадахгүй тул эдийн засагт эргэлдэх мөнгө асар бага. Энэ хэрээр ачааны хүндийг үүрдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих вэ гэдгээс эхлээд шийдэл нэхсэн асуудлуудын уртаас урт цуваа үүсчихжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-02 08:25

Khaldvaraa darakhgyi bol China khilee neekhgyi shyy dee. Neesen ch tiim ikh nyyrs gargaj chadakhgyi ee.

АМАРСАЙХАНД
АМАРСАЙХАНД
2021-07-15 12:11

ЗАйсан толгойн өрийг өмлөн, элэгийг нь эмтлэн байшин барьж болсийм.. тэр орчны хог новшийг цэвэрлэж тохижуулаарай... Аймшигтай бохир Зайсан толгой, арай л гялтгар Зайсан хийл байна лээ шүү... Ардуудаа боддоггүй юм гэхэд үлдэх үр удмаа бодож ээлтэй байг�##�ьд шиг амьдраарай... Догшин лустай ч юм билүү хэн мэдлээ...

АМАРСАЙХАНД
АМАРСАЙХАНД
2021-07-15 12:12

ЗАйсан толгойн өрийг өмлөн, элэгийг нь эмтлэн байшин барьж болсийм.. тэр орчны хог новшийг цэвэрлэж тохижуулаарай... Аймшигтай бохир Зайсан толгой, арай л гялтгар Зайсан хийл байна лээ шүү... Ардуудаа боддоггүй юм гэхэд үлдэх үр удмаа бодож байг�##�ьд ээлтэй шиг амьдраарай... Догшин лустай ч юм билүү хэн мэдлээ...

Холбоотой мэдээ

Back to top button