Нийгмийн

НЭМГ халдвартай иргэнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй буруугаа архинд тохов

Өчигдөр буюу энэ сарын 3-нд Баянзүрх дүүрэгт орших “Энэрэл” эмнэлгийн гадна коронавирус туссан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан билээ.

Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж“Хэвлэлийн хурал эхлэхийн өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.

Талийгаач долдугаар сарын 2-нд түргэвчилсэн тест өгсөн. Системд шалгахад хариу нь эерэг гарсан байна лээ. Уушигны рентген зураг авхуулсан, хатгаатай. Талийгаач Чингэлтэй дүүрэгт ажиллангаа амьдардаг. Чингэлтэй дүүргийн 50 дугаар хороо бол Өрхийн эмнэлэгтэйгээ ойр. Талийгаач алтны дархан хийж амьдардаг. Өрөөнийх нь нөхцөл тааруу. Орон сууцны зооринд амьдардаг байж. Сүүлийн 10 хоногийн хугацаанд архи байнга уусан өгүүлэмжтэй.

Долдугаар сарын 2-ны 09.00 цагт түргэн дуудаад биеэ үзүүлсэн байна. “Уушигны хатгалгаатай” гээд эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн юм билээ. Талийгаач “Энэрэл” эмнэлэгт  үзүүлэхээр очсон. “Энэрэл” эмнэлгийн гадна 10.50 минутад очиход “Харьяа дүүргийн эмнэлэгтээ үзүүлээрэй” гээд иргэн ирлээ гээд шалгасан байна. “Энэрэл” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн дунд талийгаачийн нэр байгаагүй тул Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан юм байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг тухайн иргэнийг буцаагаад явуулж. Талийгаач буцаад “Энэрэл” эмнэлгийн гадна очиж. Хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж яваа эмнэлгийн машин таараад биеийг нь үзэхэд тухайн иргэнд амьлуулах тусламж үзүүлэх боломжгүй нас барсан байна. Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажилдаа хайнга хандаж, хариуцлагагүй ажилласан Түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захиралд хариуцлага тооцно. Мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Мөнхдэлгэр нарыг ажлаас нь чөлөөлнө.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийнх. Тус эмнэлгийн Менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах шаардлага хүргүүлнэ. Энэ асуудлыг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгана. Хариуцлага алдсан эдгээр хүмүүсийн өмнөөс эмгэнэл илэрхийлье. НЭМГ-ын өмнөөс талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйя” гэлээ.  

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button