СПОРТ

Ц.Сүхбат ДАШТ-д хэсэгтээ IV байр эзлэв

Эстонийн нийслэл Таллин хотноо болж буй даамын насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө.

Энэ шатанд 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд “Tallinn group”-т өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат 2 хожиж, 7 тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байр эзэллээ. Тэрбээр “Брунссум Опен” тэмцээний аварга ОУМ Кристиан Ниами (Камерун), Зул сарын цахим тэмцээний ялагч Макенди (Гаити) нарыг хожиж, дэлхийн аварга Александр Шварцман (ОХУ), их мастер Юрий Аникеев (Украин), Ндиага Самб (Сенегал), Мартин ван Айзендорн (Голланд) нарын шилдгүүдтэй тэнцсэн юм.

Харамсалтай нь сүүлчийн тавилд багагүй эргэлзээтэй тоглолтын үр дүнд Орос, Камеруны даамчид түүний өмнүүр орж, манай тамирчин шигшээ тэмцээнд шалгарч чадсангүй.

Тэмцээний дотоод журам ёсоор хэсэг тус бүрийн эхний гурав, нийт 12 шалгарсан даамчин финалын шатанд дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button